Ирэх 6 дугаар сарын 28-ны өдөр болох НИТХ-ын сонгуульд есөн нам, хоёр эвсэл оролцохоор боллоо. УИХ-ын сонгуультай хамт нэг өдөр болох энэ сонгуульд МАН, АН, Монголын ногоон нам, ИЗНН, Монголын уламжлалын нэгдсэн нам, Эх орон нам, Эх орончдын нэгдсэн нам, Иргэний хөдөлгөөний нам, МСДН болон БНН Хамаг Монголын хөдөлмөрийн ннмын хамтарсан “Гуравдагч хүчний эвсэл”, МАХН МҮАН-ын “Шударга ёс” эвсэл НИТХ-ын сонгуульд оролцохоор саналаа илэрхийлсэн байна. НИТХ-ын сонгуульд оролцохоо хуульд заасан хугацаанд илэрхийлсэн дээрх нам, эвслүүд бичиг баримтаа үнэн зөв бүрдүүлсэн гэж Нийслэлийн сонгуулийн хороо үзэн сонгуульд оролцуулах тухай шийдвэрийг гаргажээ.
НИТХ-ын 45 суудлын 30 нь можаритор тогтолцоо буюу тойргоос нэр дэвшиж, үлдсэн 15 төлөөлөгч пропорцианаль буюу намаас сонгогдоно.
Тойргийг нутаг дэвсгэрийн хүн амын тоонд нийцүүлэн хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг тус бүр 6 мандаттай бол Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул дүүрэг тус тус 4, Налайх 1, Багануур, Багахангай дүүрэг дундаа 1 мандаттай байх юм.
Өнгөрсөн 4 дүгээр сарын 27-нд батлагдсан НИТх-ын сонгуулийн тухай хуулиар намууд НИТХ-д сонгуульд нэр дэвшигчдээ маргаашнаас тодруулж энэ сарын 22 гэхэд дуусгана.
Ш.Эрдэнэ
МОНЦАМЭ