logo

"Монгол эгшиглэн" хандивын гараа сунгана

2012/05/18
Ерөнхийлөгчийн ивээл дор Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан “Хүүхдийн төлөө За гэж хэлцгээе” уриан дор “Бид Монгол Хүүхдүүд-2012” нэртэй “Монгол Эгшиглэн” хамтлагийн бие даасан гурав дахь тоглолт Бөхийн өргөөнд энэ сарын 31-нд болох гэж байна.
Тус тоглолт хандивынх байх бөгөөд тоглолтын орлогыг Эх нялхасын эрүүл мэндийн төвийн мэс заслын дараах эрчимт эмчилгээний тасгийн сахиурын таван өрөөг шинээр бий болгон тохижуулах, сахиуруудын сэтгэл зүйн байдал, байрлах орчныг сайжруулах, шаардлагатай бүх тоног төхөөрөмжийг суурилуулж өгөхөд зориулах аж. “Бид Монгол Хүүхдүүд-2012” тоглолтын ерөнхий санаачлагчаар “Эгшигийн учиг” ТББ, ерөнхий зохион байгуулагчаар “Монголын урлагийн залуучуудын холбоо” ажиллаж байгаа бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр Ерөнхийлөгчийн Тамгын газар ажиллаж байна. Тоглолтод урилгаар язгуур урлагийн "Домог" хамтлаг, Дархан хотын "Эгшиглэнт чимээ" хамтлаг ДБЭТ-ын найрал дуучид оролцох юм байна.
Д.Догсмаа 
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш