УИХ-аар , УИХ-ын ээлжит сонгуульд иргэний бүртгэл мэдээллийн улсын сангийн мэдээллийг ашиглах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Иргэний үнэмлэхийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Эдгээр тогтоолын төсөлд сонгуульд оролцох иргэдийг одоо ашиглаж байгаа иргэний үнэмлэхээр нь оруулах, 2012 оны сонгуульд иргэдийн хурууны хээний санг ашиглах тухай тухай болон үнэмлэх авах шаардлагатай 64 мянга орчим иргэнд цахим үнэмлэх олгох тухай асуудал тус бүр багтаж буй юм.
Дээрх тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийгээд байгаа бөгөөд одоо нэгдсэн хуралдаанаар батлах л үлдээд байна.
Монгол Улсын иргэний үнэмлэхийг цахим иргэний үнэмлэхээр солих ажил техник технологийн бодит шалтгаануудын улмаас хойшлогдсон нь Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн санал хураалтад иргэний цахим үнэмлэхийг ашиглах боломжийг хязгаарлаж байгаа бөгөөд хуулийн хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд нэгэнт сольж амжихгүй болсон тул уг хуулийн 2 дугаар зүйлийн “2012 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх” гэснийг “2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх” гэж өөрчлөхөөр тусган боловсруулжээ.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн санал хураалт 2012 оны 6 дугаар сарын 28-ны өдөр болохтой холбогдуулан иргэний цахим үнэмлэхийг сонгууль дууссаны дараа буюу 2012 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс хэвлэж эхлэхээр төлөвлөж байгаа бөгөөд хэвлэх үйлдвэрийн хоёр машинаар өдөрт 48 мянган ширхэг иргэний үнэмлэх хэвлэхээр тооцоход шинэчилсэн бүртгэлд хамрагдсан нийт 1,956,709 иргэний үнэмлэхийг хэвлэхэд үйлдвэрлэл эхэлснээс хойш 2 сарын хугацаа зарцуулахаар байгаа юм. Хэвлэгдсэн иргэний үнэмлэхийг сум, хороод руу түгээх, иргэдэд олгох ажил хэвлэх ажилтай зэрэг явагдах бөгөөд олгох явцад иргэний хурууны хээг иргэний үнэмлэхний бичил санах ой/чип/-д суусан хурууны хээтэй тулган шалгах ажлыг хийж, 2012 онд багтаан Монгол Улсын иргэдэд иргэний шинэчилсэн үнэмлэхийг олгохоор төлөвлөн ажлаа зохион байгуулж байна.
Ш.Эрдэнэ
МОНЦАМЭ