Одоогоос арван жилийн өмнө эх орон тусгаар тогтнол, газар нутаг, ард иргэдийнхээ эрх ашиг улсынхаа хууль тогтоомжийг гадны иргэн, хуулийн этгээд харьяалалгүй иргэдээр зөрчүүлэхгүй байхын төлөө нэгдэн байгуулагдаж байсан “Даяар Монгол Голомт” ТББ -ынхан хийгдэж буй ажил болон цаашид хийх ажлынхаа талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр “Даяар Монгол Голомт” ТББ-ын дэд тэргүүн Г.Ганбатаас цөөн асуултанд хариулт авсан юм.
-“Даяар Монгол Голомт” ТББ-ын хувьд нийгэмд болж буй бүтэхгүй байгаа бүхний төлөө тэмцэж явдаг. Гэхдээ ард түмэн та нарт тийм ч дуртай ханддаггүй нь зарим нэг зүйл дээр анзаарагддаг. Түүнчлэн та нарын нэрийг барьж хятадуудаас мөнгө авч дээрэм хийсэн гэж ч сонссон?
-Бидний хувьд ард иргэд, газар иутгийнхаа төлөө болж бүтэхгүй гэсэн бүхэнтэй тэмцэж ирсэн. Гадаад өнгө үзэмжээс болж ард иргэдийн дунд янз бүрийн буруу ойлголт байдаг л байх. Гэхдээ энэ бол бидний өнгө аяс. Харин бидний нэрийг барьж мөнгө нэхсэн, хүн дарамталсан гэх хэрэг нэлээд хэдэн удаа гарсан. Зайсангийн хажууд баригдаж байгаа барилга дээр ажиллаж байсан хятадуудыг дарамталж мөнгө авсан, уурхайд ажиллаж байсан гадныхнаас мөнгө нэхсэн гээд л. Гэхдээ бид тэр бүгдийг шалган, худал үнэнийг тогтоож хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Хэрэг шалгагдаж байгаа. Бидний хувьд хэзээ ч бусдаас мөнгө төгрөг нэхэж, хоолны газар орж хоол идчихээд гарын үсгээ зураад явдаггүй, авто засварын газруудаар машинаа үнэ төлбөргүй янзлуулдаггүй. Тийм зүйл хийгээд эхэлбэл бид яаж ард иргэдийнхээ төлөө тэмцэх юм бэ. Ерөнхийдөө бид хэн нэгнээс мөнгө авч хүний нөлөөнд ордоггүй.
-Нэг хэсэг танай ТББ биеэ үнэлэгч нартай хатуу тэмцэж үсийг нь хусна хэмээн ярьж байсан. Тухайн үед хэрэгжсэн эсэхийг нь мэдэхгүй ч өнөөдөр Монголд биеэ үнэлэлт хэрээс хэтэрч байна. Тэр дундаа гадны иргэдэд биеэ үнэлэх асуудал ихэссэн. Энэ асуудалтай хэрхэн тэмцэж байна вэ?
-Энэ талаар бид судлаад ажиллаж байгаа. Тоо баримтаар яривал өнөөдөр 25000 гаруй бие үнэлэгчид байдаг гэх. Тэдний 5000 нь насанд хүрээгүй охид. Улаанбаатар хотод 27000 гаруй 15-17 насны охид байдаг ч тэдний 5000 нь биеэ үнэлдэг гээд боддоо. Үнэхээр харамсалтай тоо баримт. Тэдний ихэнх нь хаа сайгүй байх 56 мянган хятадуудад үйлчилдэг. Монголд орж ирж байгаа хятадуудын ихэнх нь 30 хоногийн хугацаатай жуулчны визээр орж ирдэг. Тэгээд хугацаа нь дуусангуут Эрээн орж визээ сунгуулчихаад буцаж орж ирдэг. Зарим нэг нь хөдөө гараад харлаад алга болчихдог. Монгол Улсын иргэн болчихсон юм шиг мал маллаад хээв нэг амьдарч байгаа хүмүүс ч бий. Яахав хүмүүс биеэ үнэлэлт болон бусад болж бүтэхгүй байгаа зүйлд гадныхныг буруутгадаг ч бидэнд хамгийн гол буруу байгаад байна. Тэднийг давраагаагүй байсан бол ингэтлээ доромжлуулахгүй л байсан.
-Зөвхөн хятад гэлтгүй Монголд тэднээс дутахааргүй солонгосчууд байдаг болж. Тэдний хувьд жуулчлал гэх нэрийн дор ирж хүүхнүүдтэй наргиж байгаад явдаг. Бүр байнгын үйлчлүүлдэг нэр нөлөө бүхний ресторон, зочид буудлууд ч бий болсон. Энэ хэргийг шалгаж үзсэн үү?
-Энэ талаар мэдэхгүй биш мэдэж байгаа. Баримт цуглуулаад судалгааны ажил хийгдээд явж байна. Хамгийн гол нь бид нэг хүний хэлсэн ярианаас үүдэн тэр газрыг очиж шалгаж чадахгүй. Хамгийн гол нь үйлдэл дээр нь барьсан баримт нотолгоо хэрэгтэй. Энэ ч үүднээс судлаад явж байна. Ер нь бид хүний наймаа бие үнэлэлт зэрэг хууль бус үйлдлүүдтэй холбоотой нэлээд олон хэрэг судалж байна. Удахгүй бүгдийг нь дэлгэх болно.
-Хүний наймаатай тэмцэх алба гэж байгуулсан гэсэн. Одоогоор шалгаж нотлоод хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн тохиолдол байгаа юу?
-Өнгөрсөн жилийн гуравдугаар сард хүний наймаатай тэмцэх албаа байгуулсан. Одоохондоо судалгаа хийгээд нэлээд хэдэн хэрэг дээр ажиллаж байна. Цаг нь болохоор гаргаж тавина. Ялангуяа бэлгийн мөлжлөг тал дээр анхаарч нэлээдгүй ажлыг хийж байна. Энд нэг зүйлийг хэлмээр байгаа юм. Бэлгийн мөлжлөг, хүний наймааны асуудал халаасны хулгайчаас дээд албан тушаалтан хүртэл том сүлжээг бий болгочихсон байна.
-Хамгийн сүүлд та нар “Кореана” зочид бууддын Солонгос эзэнтэй холбоотой хэргийг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн гэсэн. Яг ямар асуудалтай?
-Тус буудалд ажилладаг үйлчлэгч эмэгтэйг эзэн нь зодсон хэрэг гарсан. Энэ талаар хохирогч эмэгтэйн ах нь бидэнд мэдээлсэн юм. Болсон үйл явдлыг хянаж газар дээр нь очиж уулзаад хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Зодсон шалтгаан нь их инээдтэй жижигхэн зүйл... Буудлын өрөөнүүд дотоод сүлжээний утастай байдаг даа. Нэг өрөөнийх нь утас эвдэрчихсэн учраас эзэн нь хохирогч эмэгтэйг утас аваад ир гэж явуулсан юм билээ. Хохирогч ээлжнээс бууж байсан учраас ажлаа хүлээлгэж өгөөд нэлээд удаж байгаад утсыг нь авчирч өгсөн. Уддаа гээд л эмэгтэйг зодчихсон. Болсон үйл явдал энэ. Өөрийнхөө нутагт амьдарч байж хариас ирсэн нөхдөд ингэтлээ дээрэлхүүлнэ гэдэг үнэхээр харамсалтай. Хамгийн гол нь эдгээр нөхдийг даврааж байгаа Монголчууд нэг зүйлийг бодож тунгаагаач гэж хэлмээр байна. Эцсийн эцэст бид өөрсдийн газар нутаг дээр амьдарч байгаа шүү дээ.
Эх сурвалж: " Улаанбаатар таймс"