logo
Цагдаагийн экс дарга нарыг буруутгасан материалыг олон нийтэд дэлгэнэ

Цагдаагийн экс дарга нарыг буруутгасан материалыг олон нийтэд дэлгэнэ

2012/05/18
2008 оны 7 сарын 1-нд болсон үймээний үеэр дөрвөн хүн байлдааны суманд өртөн нас барсан. Энэхүү гэмт хэргийн гол буруутан нь цагдаагийн экс дарга нар болох Ч.Амарболд, Д.Зоригт, Ш.Батсүх, Д.Ганбаатар гэх хүмүүс болж таарсан. Улсын Ерөнхий прокурорын газраас дээрх дарга нарын гэм буруутайг нотлох зуун хувийн баримт бидэнд бий гэж удаа дараа хариуцлагатайгаар мэдэгдсэн бөгөөд уг материалаа тун удахгүй олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацаж, иргэдийн дунд үүсээд байгаа хардлагыг арилгах юм байна.
Хэдийгээр хавтаст хэргийг задалж олон нийтэд мэдээлэх нь хууль бус зүйл хэдий ч гэмгүй хүнийг хэлмэгдүүлэх гэж байна гэсэн олон нийтийн санаа бодлыг өөрчлөхөд үүнээс өөр арга байхгүй гэнэ. Харин манай хуулийнхан хавтаст хэргийг задалсан хүнтэй ямар нэгэн хариуцлага тооцдоггүй болохоор энэ нь хуулийнханд харин ч ашигтай зүйл юм байна. 

Эх сурвалж: "Өглөөний сонин"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш