logo
Америкт өргүүлсөн Гватемал охиныг АНУ-д үлдээх шийдвэр гаргажээ

Америкт өргүүлсөн Гватемал охиныг АНУ-д үлдээх шийдвэр гаргажээ

2012/05/18
2 нэртэй, 2 талын эцэг, эх нь өөрсдийн хүүхэд гэж үзэж байгаа бяцхан охины асуудал сүүлийн үед олны анхаарлын төвд байна. Охиныг Америкийн Музури мужид амьдардаг өргөж авсан эцэг, эх нь түүнийг Кэрен гэж дууддаг. Харин Гватемалд амьдардаг түүний төрсөн эх нь Анжели гэж дууддаг байна. Төрсөн эх Лойда Родригуэз хэдийгээр охин нь түүнийг танихгүй ч өнгөрсөн хэдэн жилд өгч чадаагүй бүх хайр халамж, энэрэлээ бяцхан охиндоо өгөхөд бэлэн байна гэжээ. Гватемалын шүүх өнгөрсөн жил шийдвэр гаргаж, төрсөн эх Лойда Родригуэз бяцхан Анжелигийн хууль ёсны эх нь гэсэн дүгнэлт гаргасан. Харин АНУ-ын шүүх бяцхан охиныг өргөж авсан эцэг, эх дээр нь үлдээх шийдвэр гаргажээ. Учир нь хэдэн жилийн өмнө Америк эцэг, эх нь хууль ёсны дагуу бяцхан охиныг өргөж авсан юм байна. 2 улсын хооронд өргүүлсэн болон өргөсөн гэр бүлийн маргааныг зохицуулах хууль байхгүй байгаа нь маргааныг мухардалд оруулаад байна. Хэдэн жилийн өмнө Лойда Родригуэзийн ээж Анжели охиныг олон улсын хүүхэд үрчлэх төвд худалдсан аж. Лойда хүүхдээ үрчлүүлээгүй. Хүүхэд үрчлэх агентлаг хуурамч бичиг баримт бүрдүүлэн хүүхдийг АНУ-ын гэр бүлд үрчлүүлсэн гэж Гватемалаын шүүх үзэж байгаа юм. Лойда Родригуэз Америкт очиж төрсөн охиноо эргүүлж авахаар шүүх хуралд оролцоно. Харин охиныг өргөж авсан гэр бүл шүүх хуралд оролцохоос татгалзаж, хууль ёсоор үрчилж авсан охиныхоо аюулгүй байдал, түүний өөрийнх нь ашиг сонирлыг харгалзан үзэж байна гэсэн утгатай мэдэгдэл гаргасан юм. Одоо Гватемалд уг охиныг үрчлэхэд зуучилсан, хүний наймааны хэргээр 10 хүн саатуулагдаж шалгагдаж байна. Тэдний 2 нь ял аваад байна. Хүний наймаач гэмт этгээдүүдээс болж 2 гэр бүл яахаа мэдэхгүй хүнд байдалд ороод байна. Төрүүлсэн, өсгөсөн 2 гэр бүл бяцхан охиноо өөр дээрээ авч үлдэхээр хэн хэн нь чармайсаар байна.
Shuum.mn 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш