НҮБ болон Угандагийн арми 3 улсыг дамнан үйл ажиллагаа явууладаг LRA Бурханы эсэргүүцлийн арми нэртэй зэвсэгт бүлгийн 700 гаруй дайчдыг олж устгахаар тэмцэж байна. Уг зэвсэгт бүлэг Кони гэдэг удирдагчийнхаа нэрээр алдаршсан. Тэд хүүхэд цэргүүдийг бэлтгэж тэдний эрхийг ноцтой зөрчиж байна гэж олон улсын хүний эрхийн байгууллага шүүмжлүүлдэг юм. НҮБ болон Угандагийн арми Төв Африкийн Бүгд Найрамдах улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байна. Тэд Бурханы эсэргүүцлийн армийн төв штабыг эзлээд байна. Гэсэн ч тэд аль хэдийнэ дайжжээ. Төв штабт зэвсэгт бүлгийн толгойлогч Кони болон түүний тойрон хүрээлэгчдийн зураг өлгөөстэй байжээ. АНУ-ын төрийн департаментын төлөөлөгч Жэсон Льюс-Берригийн ярьж байгаагаар Бурханы эсэргүүцлийн армийн үйл ажиллагаа явуулдаг Төв Африкийн Бүгд Найрамдах улсын нутаг дэвсгэр нь өргөн уудам нутагтай учир цэргийн ажиллагаа явуулахад багагүй хүндрэл учирчээ. Хамгийн гол нь холбоотны хүчин нэгдэж, харилцаа холбоотой зохион байгуулалтанд орж тэмцэх нь үр дүнтэй гэж үзэж байна. Одоогоор 4 хүчин LRA байгууллагын эсрэг нэгдээд байгаа аж. Холбоотнуудаас гадна нутгийн иргэдийн итгэлийг олж, хамтран ажиллаж, тэднээс мэдээлэл авах нь бас чухал байгаа юм. АНУ-ын санхүүжилтээр бий болгосон радио станц тогтмол үйл ажиллагаа явуулж, ард иргэдэд зөв зүйтэй мэдээлэл өгч, ард иргэдийг зэвсэгт дайчдаас сэрэмжлэхэд тусалж байна. Одоогоор зэвсэгт бүлэглэлийн хооронд ширүүн тулалдаан болоогүй байна. Гэсэн ч аюулгүй хүчнийхэн нутгийн оршин суугчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор уг бүс нутагт байрлаад байна. Энэ байгууллагын толгойлогч Жосеф Кони 1987 оноос хойш өөрийгөө бурханаас илгээгдсэн илч хэмээн бусдыг мунхруулж, албан ёсны судалгаагаар 100 мянга орчим хүүхдээр армиа бэхжүүлэн Засгийн газрын эсрэг халдалага хүчирхийлэл үйлдэн, 2 сая орчим энгийн иргэдийг нутаг орноо орхин дүрвэхэд хүргэжээ.
Shuum.mn
Shuum.mn