Лхагва гаригт Гайтигийн Үндэсний Ордонд болсон нээлтийн ёслолын үеэр шинэ Ерөнхий сайд ажлаа хүлээн авлаа.
Ерөнхий сайд Лоурент Ламоте Ерөнхийлөгч Мишель Мартеллитэй гар барьсны дараа, төрийн албан хаагчид болон нийслэл хот “Порто Принс”-ын дипломат корпусын төлөөлөгчдөд хандан үг хэлжээ.
“Бид Гайтигийн ард түмний хэт ядуурлыг зогсоохыг хүсч байна.Улсад маань тулгараад байгаа асуудлыг шийдэхийн тулд нийт хүн ам ногдол ашиг хүртэх ёстой" гэж тэрээр хэлсэн байна. Ламоте улс төрд орохоосоо өмнө олон улсын харилцаа холбооны компани ажиллуулдаг байсан юм.
Өмнөх Ерөнхий сайдын хувьд Засгийн газрын давуу эрхийн асуудлаар Мартеллитэй санал зөрөлдсөний улмаас, албан тушаалаа авснаас 4-хөн сарын дараа огцорсон байна. Засгийн газрын 21 гишүүд мөн энэ өдөр үүрэгт ажлаа хүлээн авсан юм. Яг нэг жилийн өмнө Мишель Мартелли Ерөнхийлөгч болж байжээ.
Нийслэл хот Пору Пранс болон улсын өмнө зүгт орших бусад хотуудад газар хөдлөлтөөс болж, үүссэн хор хохирол нь улсыг хүнд байдалд оруулсан юм. Улс төрчдийн хувьд анх удаа эмх замбараагүй байдал болон улс төрийн тогтворгүй байдал үүсгэлгүйгээр улс төрийн өөрчлөлт хийж байна. Гэхдээ дотоод улс төрийн зөрчил болон улс төрийн үйл ажиллагааны доголдол зэрэг нь улсаа хэвийн байдалд оруулахад саад болсон хэвээр байгаа юм.