УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Агаарын тухай, Ойн тухай, Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон Ус бохирдуулсны төлбөрийн тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай, Амьтны тухай, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай, Хог хаягдлын тухай, Усны нөөцийг бохирдлоос хамгаалах, усны бохирдлын хяналтын тухай, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн үйл ажиллагааны журам, орон нутгийн засаг захиргаатай хэрхэн хамтарч ажиллах, Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх үүрэг, байгаль орчны мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх байгууллагын бүрэлдэхүүн зэрэг асуудлуудыг тодруулсан байна.
Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын үүрэгт байгаль орчныг хамгаалах, түүний баялаг, нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээх талаар салбар дундын болон бүс нутгийн удирдлага, бодлогын төлөвлөлтийг зохицуулж байхаар шинээр тусгажээ.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Байгаль орчны үнэлгээний ангилал, үнэлгээний чанар, ерөнхий шаардлага, үнэлгээнд оролцогч талуудын үүрэг хариуцлагыг өндөржүүлж, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах, үнэлгээний явцыг олон нийтэд мэдээлэх, стратегийн болон нөлөөллийн үнэлгээний тайланд олон нийтийн санал авах, хэрэгжилтэд хяналт тавих, хянан магадлагаа хийхтэй холбогдсон зохицуулалтыг боловсронгуй болгохоор тусгасан хэмээн Л.Гансүх гишүүн танилцуулсан юм. .
Орон нутгийн иргэдийн оролцоог ялангуяа ашигт малтмал олборлох, боловсруулах төслийг хэрэгжүүлэхэд олон нийтийн оролцоог идэвхжүүлэх, мэдээлэл авах, мэдээллээр хангах, санал авах боломжийг тусгаж хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгаж, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад оногдуулах торгуулийн хэмжээг нэмэгдүүлэн тусгажээ.
Хог хаягдлын тухай хуулийн төсөлд хог хаягдлын менежментийг сайжруулахаар олон улсад үр дүнтэй хэрэгжиж байгаа хог хаягдлыг эргүүлэн ашиглах, дахин боловсруулах болон зохистой аргаар устгах 3R зарчмыг нэвтрүүлэх, аюултай хог хаягдлыг цуглуулах, савлах, түр байршуулах, тээвэрлэх, устгах, дахин боловсруулах, хадгалахтай холбоотой зохицуулалтыг тодорхой болгож, хог хаягдалгүй болон дахин боловсруулж ашиглах технологи ашигласан иргэн, хуулийн этгээдийг урамшуулахаар тусгасан байна.
Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ус ашиглагч буюу ус бохирдуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хаяж байгаа бохир усаа стандартын дагуу цэвэршүүлэх тоног төхөөрөмжтэй байх, ус бохирдуулагч ус бохирдуулсны төлбөр төлөх, зөвшөөрсөн стандартаас давсан бохир усанд нөхөн төлбөр төлөхөөр заасан байна.Байгаль орчны багц хуулийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан багц хуулиудаа баталлаа.