Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай болоод дагалдах хуулиудын төслийн эцсийн хэлэлцүүлгийг өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийн баталлаа.
Стратегийн ач холбогдол салбар гэдэгт ашигт малтмал, банк, санхүү, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоог багтааж байгаа бөгөөд энэ салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжийн гадаадын хөрөнгө оруулагчийн хувь хэмжээ 49 хүртэл байх бөгөөд илүү гарах тохиолдолд, түүнчлэн хөрөнгө оруулалтын хэмжээ 100 тэрбум төгрөгөөс давсан тохиолдолд зөвшөөрөл олгох асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэх гэсэн саналыг гишүүд дэмжсэн.
Энэ хуулиар стратегийн аж ахуйн нэгж нь аливаа бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг худалдан авахдаа Монгол Улсад бүртгэлтэй Монгол Улсын үндэсний аж ахуйн нэгжид давуу эрх олгох журмыг баримтлах нь. Дээрх хууль Үндэсний аж ахуйн нэгж гэдгийг Монгол Улсын иргэн үүсгэн байгуулсан, татвар төлдөг, 50-иас доошгүй хувийг нь Монгол Улсын иргэн эзэмшдэг байх хэмээн тодотгожээ.