УИХ-ын сонгууль зарлагдаж, одоо намууд нэр дэвшигчдээ тодруулах хүндхэн ажилтай байна. Ардчилсан намын удирдлагууд ерөнхийдөө нэр дэвшигчидтэйгээ зөвшилцөж, 28 болон тойргийн сонголт хийгээд байгаа бололтой. 28-ын жагсаалтын эхний 10-т намын нөлөө бүхий, нэр цэвэр, олон түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн З.Энхболд, Х.Тэмүүжин, Д.Эрдэнэбат нар бичигдэх аж. Энэ жагсаалтад орсон лидер улстөрчид улс орон даяар явж, намдаа санал цуглуулах чухал үүрэгтэй бөгөөд тиймээс дээрх шалгуураар тэднийг сонгосон бололтой. Ардчилсан нам нэр хүндтэй, үндэсний хэмжээний том намын хувьд 28-ын жагсаалтад орсон эхний арав гаруй хүн шууд УИХ-ын гишүүн болох боломжтой төдийгүй тэднийг азтай гэж болох талтай. Харин тойрогт өрсөлдөнө гэдэг амаргүй ажил, ядаж л одоогийн УИХ-ын гишүүд тэрбум тэрбумаар нь цацаж буй нь бусад нэр дэвшигчдээс давуу байх нь тодорхой. Одоогийн байдлаар тус намаас Баянгол дүүрэгт С.Одонтуяа, Хан-Уулд Ц.Оюунгэрэл, Сонгинохайрханд Л.Эрдэнэчимэг, Баянзүрхэд И.Нарантуяа нар өрсөлдөхөөр болсон байна.Ийм ширүүн тулаан дунд орох гэж буй дээрх эмэгтэйчүүд маань мөнгөөр бүгдийг шийддэггүй гэдгийг харуулах цаг ирээд байна. Их хурлынгишүүд хүссэн хүсээгүй олны танил болж амждаг бол тэдний хэмжээнд хүрч танигдсан нь Ц.Оюунгэрэл, С.Одонтуяа нар гэж хэлж болно. АН-ын гол найдвар болсон эдгээр бүсгүйчүүдээр ахлуулсан эмэгтэйчүүдийн арми амжилт, ялалтыг авна гэдэгтээ итгэл дүүрэн мордож байгаа аж. Ийнхүү анх удаа эмэгтэйчүүдийг олноор нь сойж буй энэ сонгууль эрч хүчээр дүүрэн эхлэх гэж байна. Сонгууль шударга болоосой.