Амьд явна гэдэг яасан ч хэцүү юм бэ? Нэгэнт хүн төрлийг олж үзсэн юм чинь амьд яваад орчлонг дуусгачихмаар байдаг. Гэтэл амьд явах хувьсгалын тохироо бүрдэхгүй манийгаа боогоод байх юм. Ерөнхийлөгч болъё гэж байгаа юм биш.
Ердийн нэг гуталчин ч болъё л гэсэн юм биш л дээ. Тэг дундуур нь тээглэж бүдэрчихэлгүй гүйгээд тэнгэрийн оронд очно уу тэнэгийн оронд очно уу чимээгүйхэн явчихмаар санагддаг. Тэгтэл тэгүүлэхгүй юм. Нэг муу юм дээд сургууль төгслөө. Ажил олдохгүй. Гайгүй шиг айлын охид “гэзэгдэх” гэтэл олигтойхон өмссөн хувцас ч үгүй.
Ажилгүй хүнд мөнгө байхгүй юм чинь юугаараа нүдээ бүлтийтэл хувцаслах вэ. Ганган хувцас худалдаж авах чадалгүй амьтанд байр савны талаар яриад ч хэрэггүй. Бүх юм нойль заалаа. Амьдрал ямар ч утгагүй санагдахтай зэрэг амьд явах хүсэлгүй болов. Хамгийн түрүүнд нүдэнд балкон дээр угаасан хувцас хатаадаг хэц харагдлаа.
Даваажавын Эрдэнэмөнх