ШШГЕГ-аас өнөөдөр 16.30 цагт МАХН-ын дарга Н.Энхбаярын хоригдож байх үеийн бичлэгийг үзүүлж, мэдээлэл хийлээ. МУ-ын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ШШГЕГ-ын харьяа ангиудад хоригдож байхдаа эрх нь зөрчигдөөгүй гэсэн мэдээллийг Хорих 461-р ангийн дарга, хурандаа Л.Өлзиймөнх, ШШГА-ны дарга, хурандаа Л.Болд нар сэтгүүлчдэд өгсөн юм. Н.Энхбаярын хүү Э.Батшугар энэ сарын 6-ны өдөр мэдээлэл хийхдээ “Би аавынхаа царайг ганц ч удаа хараагүй” гэж хэлж байсан. Гэтэл тэрбээр энэ сарын 5-ны оройн 22.00 цагт эцэгтэйгээ уулзаж хамт байсан гэв. Түүнчлэн Цагдан хорих 461-р ангийн эмнэлгээс II эмнэлэг рүү шилжүүлсэн өдөр Н.Энхбаяр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтнуудыг хэл амаар доромжилж, салаавч өгч зүй бусаар харьцаж байсан гэв. Энэ тухай дэлгэрэнгүй бичлэгийг үзнэ үү.