АН-ын дарга Н.Алтанхуягийг АТГ шалгаж эхэлсэн тухай бид өчигдөр мэдээлсэн. Н.Алтанхуяг дарга Тэргүүн шадар сайд байхдаа Германы Дойче банкнаас их хэмжээний валютын зээл авах баталгааг “Алтайн хүдэр” компанийнханд гарган өгсөн тухай эх сурвалж мэдээлэв. Энэ асуудлыг АТГ шалгаж байгаа аж. Н.Алтанхуягийн тухайд Тэргүүн шадар сайдаар ажиллаж байхдаа Тавантолгой төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан бол Дойче банк “Эрдэнэт таван толгой”-н IPO гаргахад зөвлөх банкаар ажиллаж байгаа юм.
Б.НАР
Б.НАР