logo
“Их наймын” удирдагчид Умал Cолонгосыг тойрсон байдлыг хэлэлцэнэ

“Их наймын” удирдагчид Умал Cолонгосыг тойрсон байдлыг хэлэлцэнэ

2012/05/19
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама “Их наймын “  ДХУ-ын хүрээнд  Умард-солонгосын байдлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Энэ тухай  баасан гаригт өмнөд-солонгосын ХМХ-үүд  Ерөнхийлөгчийн   үндэсний аюулгүй байдлын асуудлын  туслах Томас Донилоныг иш татан уламжилжээ.  Түүнчлэн, Донилоны хэлснээр, удирдагчид Умард-солонгосыг тойрсон байдлыг болон Иран, Сири, Мьянма улсын асууудлаар ярилцах аж.Өмнөд-солонгосын ХМХ-үүдийн тэмдэглэж буйгаар,  БНАСАУ ын тулгамдсан асуудлаархи ДХУ нь Умард-Солонгос дэлхийн III  Дайнд бэлтгэж байна гэх мэдээлэлтэй холбогдон явагдах аж.  Пхеньян болон Вашингтоны хоорондын яриа хэлэлцээр нь 4-р сарын дунд үеэс  Умард-Солонгос  амжилтгүй пуужин хөөргөсний дараа  зогссон юм. Түүнчлэн, ХМХ-үүдийн олж авсан мэдээгээр АНУ-ын ЗГ  БНАСАУ-ын Йобенд шинэ цөмийн реактор барьж байгуулах ажлыг сэргээсэн тухай мэдээллүүдийг  батлахаас татгалзав.Гэсэн хэдий  ч Вашингтон нь урьдын адил НҮБ-ын холбогдох тогтоолын дагуу болон  2005 онд байгуулсан зургаан талт гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу Пхеньян нь өөрийн хүлээсэн  үүргүүдээ биелүүлэх ёстой гэсэн байр суурийг барьсаар байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш