Сонгуулийн чимээ ойртох тусам чуулганы нэгдсэн хуралдаанд ирэх гишүүдийн тоо цөөрсөөр. Хууль батлах, бодлого боловсруулах үндсэн үүргээ умартсан гишүүд УИХ-ын дарга, цагтаа ирсэн “ангийнхан”-аа чилтэл нь хүлээлгэх боллоо.
Ирц бүрдээгүйгээс Байнгын хорооны хуралдаан эхлэлгүй цаг гаруй болох ч энүүхэнд болжээ. Уриад, дуудаад ч хуралдаа ирдэггүй гишүүдийг хэвлэлийнхэн, сонгогчид анхааралдаа авбал зохино гэж УИХ-ын дарга хоёр дахиа анхаарууллаа.
Чуулганы завсарлах хугацаа ойртож, шийдвэрлэх чухал асуудал шил шилээ даран хүлээж байхад зарим гишүүд хэл сураггүй хурлаа таслаад алга болцгоосон бололтой. Өнөөдрийн нэгдсэн хуралдаанд 43 гишүүн оролцжээ. Ирцийн хувьд 56.5 хувь. Гэхдээ хуралдаанд оролцсон гишүүдийн 16 нь хоцорч ирсэн гэж байгаа.
Гишүүдийг хүлээсээр 10.42 минутад ирц бүрдэж хуралдаан эхэлсэн байх юм. Гурван цаг үргэлжилсэн хуралдаанаас дээрх 16 гишүүн нэлээд хугацааг “хумсалжээ”. Хоцорсон цаг нь хамгийн багад тооцогдож байгаа гишүүний “хумсалсан” цаг 30 минут бол хамгийн дээд тал нь 2 цаг 40 минутаар хоцорсон байх аж.
Ингэж хоцорсон хүнийг хуралдаанд суусан гэж үзэх үү, эсвэл…
Тэгвэл энэ өдрийн хуралдааныг 16 гишүүн ор тас тасалжээ. Харин найман гишүүн орон нутагт ажиллаж байгаа бөгөөд бусад нь өвчтэй, чөлөөтэй, гадаад томилолттой хэмээн ирцийн мэдээнд тэмдэглэгджээ.
Үнэхээр дуу хоолой нь болж, хууль батлан, бодлого боловсруулах үндсэн ажлаа хийхгүй байгаа гишүүддээ тойргийн иргэд сонгогчид нь анхаарлаа хандуулах цаг болсон юм шиг санагдана. Хуралдаа сууж, хууль батлахгүй юм бол УИХ-д сонгогдоод ч яах юм билээ.