logo
2012 оны дэлхийн сүйрлээс аврагдах газар бол Бугарак уул гэнэ

2012 оны дэлхийн сүйрлээс аврагдах газар бол Бугарак уул гэнэ

2011/06/21
Өнгөрсөн 5 сард аймшигтай газар хөдлөлт болж, галав юүлнэ гэж зарим хүмүүс итгэж байсан ч юу ч болоогүй. Хүмүүс амьдардагаараа амьдарч л байна. Төв Америкийн эртний иргэншил байсан Маяачуудын цаг тооны бичигт итгэдэг хүмүүсийнхээр 2012 оны 12 сарын 21-нд дэлхий сүйрэх гэнэ. Харин дэлхийн сүйрлээс аврагдах гарц байгаа юм байна. Францын өмнөд хэсэгт байдаг нэгэн жижиг тосгонд Бугарак гэдэг өвөрмөц, ариун догшин уул байдаг байна. Бугарак уулыг хүмүүс эртнээс ид шидтэй хэмээн итгэсээр ирсэн юм байна. Зарим хүмүүсийн итгэж байгаагаар энэ ууланд харь гарагийнхан ирдэг юм байна. Энгийн уулны бүтэц доороосоо ургасан шинжтэй, хуучин чулуулаг нь доороо, шинэ чулуун хэсэг нь дээрээ байдаг бол Бугарак уулын тогтоц эсрэгээрээ дээд хэсгээрээ хуучин чулуу байдаг нь эрдэмтэн судлаачдын анхаарлыг ихээр татдаг байна. Бугаракын ойролцоо 2000-3000 хүн амтай тосгон байдаг. Нутгийн оршин суугчид ууландаа авирдаг, зугаалдаг, салхинд гардаг. Харин дэлхийн сүйрлээс аврагдах цорын ганц гарц нь Бугарак уул гэж итгэсэн хүмүүс одооноос цувж эхлээд байгаа нь Францын эрх баригчдын толгойн өвчин болоод байгаа юм байна. Бугарач уул байдаг газрын Мужийн захирагч, элдэв хэрэгтэй, хэрэггүй зүйлд итгэгчдээр тосгоноо дүүргэмээргүй байна гэдгээ ил тод мэдэгдсэн. Бугарак уулын эргэн тойрон маш үзэсгэлэнтэй юм байна. Гэсэн хэдий ч 2012 он дөхөх тусам энэ үзэсгэлэнт газар хүний хөлөөр дүүрэх вий гэдэгт Францын эрх баригчид санаа зовж эхлээд байгаа юм байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш