Энэ жилийн сарны бүтэн хиртэлт маш удаан үргэлжилсэн байна. Америк, Канадыг эс тооцвол дэлхийн ихэнх хэсэгт энэхүү ховор үзэгдлийг ажиглах боломжтой байжээ. Өчигдрийн сарны хиртэлт Хойд Америкт ажиглагдаагүй хэдий ч зүүн Африк, төв Ази, Ойрхи Дорнод болон Австралийн баруун хэсэгт амьдардаг хүмүүс энэхүү байгалийн ховор үзэгдлийг эхлэхээс нь дуусах хүртэл нүдээр үзэх боломжтой байсан аж. Иран, Ливан, Энэтхэгт сонирхогчид болон мэргэжлийн одон орончид сарны хиртэлтийг ажиглахаар цуглажээ. Ираны Тегеран хотын одон орон судлах төв нийслэл хотын иргэдэд сарны хиртэлтийг ажиглахад тусалж, үнэгүй үйлчилгээ үзүүлсэн байна. Ливаны нийслэл Бейрут, Энэтхэгийн Мумбай хотын иргэд мөн байгалийн ховор үзэгдлийг ажиглажээ. Дэлхийн сүүдэр саран дээр тусах үйл явц цаг гаруй үргэлжилжээ. Энэ үзэгдлийг сарны бүтэн хиртэлт гэж нэрлэдэг. Дэлхий нар сар хоёрын дунд байрлах үед дэлхийн сүүдэр саран дээр тусч, сарын хиртэлт ажиглагддаг. Нүдний шил зүүлгүйгээр сарны хиртэлтийг ажиглах нь нарны хиртэлтийг бодвол аюулгүй юм байна.