logo
Монголын шилдгүүд Москвад зодоглоно

Монголын шилдгүүд Москвад зодоглоно

2012/05/19
Жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн энэ сарын 26-27-нд хойд хөршийн нийслэлд болох гэж байна. 41 орны 234 жүдоч хүч үзэх уг тэмцээнд манай улсаас Лондоны олимпийн эрх авсан хийгээд шилдгүүд нийлсэн 17 бөх зодоглохоор мэдүүлгээ илгээсэн байна. Монголын баг хүнийхээ тоогоор эзэн орон ОХУ-ын (тэд жин бүрт дөрөв буюу 28 эрэгтэй, 28 эмэгтэй) дараа хоёрдугаарт орж байна. Одоо олимпийн хамгийн чухал бэлтгэл үе учраас уралдаан тэмцээнээс илүүтэй тандалт их байх биз ээ. Япончууд гэхэд зөвхөн эрэгтэйд 13 бөхтэй очих бол Бразил, Герман зөвхөн эмэгтэй багтай очих нь.
Москвад зодоглох Монголын багийн бүрэлдэхүүн:
Эрэгтэй:
60 кг: Д.Төмөрхүлэг, Г.Болдбаатар
66 кг: Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа
73 кг: С.Ням-Очир
81 кг: О.Ууганбаатар, Г.Түвшинжаргал
90 кг: Э.Энхбат
-100 кг: Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн
+100 кг: Н.Батсуурь
Эмэгтэй:
52 кг: М.Бундмаа, М.Уранцэцэг
57 кг: Д.Сумъяа
63 кг: Ц.Мөнхзаяа
70 кг: Ц.Наранжаргал
-78 кг: П.Лхамдэгд
“Их дуулга” тэмцээний нийт шагналын санг 154 мянган ам.доллараар тогтоосон бөгөөд жин бүрийн аваргууд 5000, дэд аваргууд 3000ам.долларын шагнал хүртэх бол хүрэл медальтнуудыг тус бүр 1500ам.доллараар мялаах ажээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш