Мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын Нацү башёд Кёкүтэнхо Н.Цэвэгням гайхамшигтай ялалт байгуулж, анх удаа дээд зиндаанд түрүүллээ.
Тэрээр 12 даваа, гурван унаатай байсан бөгөөд нэмэлт барилдаанд залуухан өрсөлдөгч Точиозаныг хатакикоми мэхээр өвдөг шороодуулжээ.
2006 оны нэгдүгээр сард Точиазүма түрүүлснээс хойш Кёкүтэнхо дээд зиндаанд япон бөх түрүүлээгүй цувралыг үргэлжлүүлсэн төдийгүй долоодугаар сарын тэмцээнд сэкивакэ цолд хүрч магадгүй байна.
Ж.Ган
Эх сурвалж: " Нийслэл таймс"