Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар эрүүгийн цагдаагийн газрын ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсэг томилж Монгол орны нутаг дэвсгэрээс олдсон байж болзошгүй үлэг гүрвэлийн яс болох нэн ховор олдворыг АНУ-д дуудлага худалдаагаар зарж борлуулах тухай мэдээллийг шалгахаар болжээ.
Ажлын хэсэг нь үлэг гүрвэлийн олдвор нь манай орноос алдагдсан олдвор мөн эсэх, хууль бусаар хил дамнан худалдагдсан эсэхийг тогтоохоор ажиллаж байна
Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд 2010 оны 6 дугаар сард Монгол Улсын иргэн У нь 2 ширхэг үлэг гүрвэлийн чулуужсан өндөг зарж борлуулах гэж байсныг илрүүлэн палентологийн хүрээлэнд шилжүүлэн өгч байсан ба 2009 оны 7 дугаар сард Польш улсын иргэн Ч нь үлэг гүрвэлийн яс, чулуужсан өндөгийг Монгол Улсаас ОХУ-ын хилээр гаргаж байсныг илрүүлж байжээ.