Ливийн иргэний дайн эхлээд 3 сар болж байна. Ливийн босогчид НАТО-гийн хүчний дэмжлэгтэйгээр Триполи руу давшсаар байгаа. Каддафийн дэглэмийн эрин зуун төгсөх нь ойртох тусам нийслэл Триполи хотод эмх замбараагүй байдал газар авч, засгийн газрын цэргүүд гэмт хэрэг үйлдэх болсон талаар эх сурвалжууд мэдээлж байна. Ялангуяа хувьсгалыг дэмжиж байгаа энгийн иргэдийг номхруулж, айдас хүйдсээр дарж авахын тулд засгийн газрын цэргүүд энгийн иргэдийн эрхэнд халдаж, хүчирхийлэл үйлдэж байгаа талаарх баримт нотолгоо, дүрс бичлэг босогчдын гарт орсоор байна. Баривчлагдаж, олзлогдсон эсвэл дайн тулаанд амиа алдсан засгийн газрын цэргүүдийн гар утсан дээр эмэгтэйчүүдийг, яргалж, хүчиндэж байгаа дүрс бичлэг бичигдсэн байна. Каддафид үнэнч цэргүүд зориуд виагра хэрэглэж, энгийн иргэдийг хашраахын тулд хүчирхийлж байна гэсэн мэдээ хэдэн сарын өмнөөс цацагдаж, хүний эрхийн байгууллага засгийн газрын цэргүүдийг буруутгаж байсан. Харин одоо энэ мэдээлэл баримттайгаа цацагдах болжээ. Нэрээ хэлэхээс татгалзсан босогчийн олзолж авсан гар утсан дээр энгийн хувцастай 2 эрэгтэй нүцгэн эмэгтэйг доош харуулж хэвтүүлэн эрхтэн рүү шалны мод чихэж, нөгөө нь нүүрэн дээр гишгэж байгаа дүрс бичлэг бичигджээ. Харахад нүд хальтрам бичлэг учир эх сурвалжууд бичлэгийг бүдгэрүүлжээ. Мэргэжлийн хүмүүс гэмт этгээдүүд Триполи хотын иргэдийн аялгаар ярьж байгааг баталсан байна. Мисрата хотод хяналтаа тогтоогоод байгаа босогчдын армийн хэвлэлийн төлөөлөгч Абдолла Ал-Кабеирын хэлж байгаагаар иймэрхүү дүрс бичлэг, амиа алдсан эсвэл баривчлагдсан засгийн гзарын цэргүүдийн гар утаснаас ихээр олдож байгаа юм байна. Засгийн газрын цэргүүд хүчингийн гэм хэргийг иргэний дайны зэвсэг болгож ашиглаж байгаа талаар Абдолла Ал-Кабеира ярьсан байна. Дайны гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдийн дүрс бичлэг, баримтыг босогчид өөрсдөө ч устгаж байгаа юм байна. Учир нь Арабын ертөнц, тэр дундаа Ливи улсад хүчингийн гэмт хэрэг хохирогчийн хувьд сэтгэл зүйн том дайралт болдог. Цаашлаад ар гэрийнхнийхэнд нь хүндээр тусч, эмзэглэж хүлээн авдаг гэж босогчдын армийн хэвлэлийн төлөөлөгч Абдолла Ал-Кабеираа ярьсан байна.