Португалийн шилдэг хөлбөмбөгч Манише албан ёсоор зодог тайлж байгаа аж. Өдгөө 34 настай тэрбээр өнгөрсөн жилийн хугацаанд ямар ч багт тоглоогүй нь дээрх шийдвэрийг гаргахад нөлөөлжээ. Манише нутгийнхаа “Бенфика”, “Порту”, “Спортинг”, Английн “Челси”, Испанийн “Атлетико”, Италийн “Интер”, ОХУ-ын“Динамо”клубт тоглож, “Аваргуудын лиг”, “Европынлиг”-т түрүүлж байснаас гадна шигшээ багт 2003-2009 онд хүчин зүтгэж, 23 тоглолтод оролцохдоо долоон гоол оруулж байв.