logo
3 настай монгол охины сарын тэмдэг нь ирж, хөх нь ургажээ

3 настай монгол охины сарын тэмдэг нь ирж, хөх нь ургажээ

2012/05/21
Өвчин гэдэг хэлж ирдэггүй. Хийсч ирдэг гашуун зовлон. Балчир үр нь хэн хүний тусаад, өвчлөөд байдаггүй ховор хачин өвчнөөр өвчилчихсөн байна чинээ хэн санах билээ. Эл хэцүүхэн асуудалтай тулгарсан гэр бүл монголд цөөнгүй байгаа юм билээ. Сүүлийн жилүүдэд манай улсад урьд хожид дуулдаагүй өвчин эмгэгүүд олноор илэрч, жаахан үрс минь хачин өвчнүүдээр өвдөн эмнэлэгээр гэр хийх нь холгүй явах болжээ. 3-хан настай жаахан охины биений юм нь ирж, хөх нь ургаж, умдаг, суганы үс нь ургаад байна гэвэл та бид итгэх үү. Тэр дундаа монгол хүүхэд эл хачин жигтэй өвчнөөр өвчилж эцэг эх нь хаана хаашаа хандахаа мэдэхгүй хий л эрүүл мэндийн байгууллагын үүд сахих болжээ. Энэхүү хачин өвчнөөр өвдсөн жаахан охины нэрийг Энхсаран гэдэг. Тэрээр одоо гуравхан настай.Энхсаран охины туссан өвчнийг манай эмч мэргэжилтнүүд оношлохоор өдөр шөнөгүй судалж байгаа гэдэг. Нэгэнтээ онош нь тодорч өгөхгүй байгаа өвчтэй охины эцэг эхэд эмч нар гадагшаа эмчилгээнд явахыг зөвлөсөн байна. Эрүүл мэндийн байгууллагынхан охины өвчнийг нэг талаар генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнээс үүдэгдсэн өвчин хэмээн хэлж байгаа гэнэ. Ийм ч байж мэдэх л юм. Гэвч эл хачин жигтэй өвчнийг юунаас үүдэлтэйгээр үүссэн гэдгийг одоогоор хэн ч хаана ч тодорхойлох боломжгүй байгаа гэнэ.Учир нь эл өвчин дээрх шалтгаанаас эхлээд янз бүрийн шалтгаанаар үүсгэгдсэн байж мэдэх аж. Хамгийн түрүүнд генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг урд хөршөөс оруулж ирдэг хүүхдийн каш буюу нангаас үүсгэгдсэн байж болох талтай гэж үзжээ. Учир нь урд хөршид үйлдвэрлэгдсэн хүнсний бүтээгдэхүүнүүд тэр бүр чанарын шаардлага хангаад байдаггүй. Найрлаганд нь янз бүрийн химийн будагч бодис их хэмжээгээр орсон байдаг.Хоёрдугаар таамаглал нь жирэмсэн эхчүүд хүүхдээ төрүүлэнгүүтээ л жирэмснээс хамгаалах элдэв эм бэлдмэл, тариа янз бүрийн зүйл хэрэглэдэг.Энэ нь хөхүүл эхчүүдийн сүүгээр дамжин нялх хүүхдийн биед орснооос үүдэлтэйгээр үүсгэгдсэн өвчин байж болох талтай гэж үсэн байна. Гэхдээ л ийм эрт 3-хан настай даа бэлгийн бойжилт нь эрт явагдах өвчин эмгэгээр энэ охин өвдсөн гэхээр үнэхээр харамсалтай. Өвчинд нэрвэгдсэн бяцхан охиноос гадна эл хачин өвчнөөр өвчилсөн жаахан охидууд монголд хоёр гурваараа байгаа гэнэ лээ. Мэдэгдэж, бага сага эмчилгээ хийлгэж байгаа нь л Энхсаран охин гэнэ. Эл хачин өвчнөөр өвдсөн хүүхэд энэ байдлаараа удвал өсөлт зогсох аюултай юм байна.Хэрвээ эмчилгээ хийлгэхгүй удвал насан туршдаа Энхсаран охин 3-хан настай хүүхэд хэвээрээ үлдэх нь. Хөөрхий охинд халуун сэтгэлээр туслах юмсан. Монгол түмэн минь. Тураг ядрахаараа ижил сүргээ. Хүн ядрахаараа нэгнээ гэдэг биз дээ. Ийм хачин жигтэй өвчнөөр өвдөөд байгаа монгол бяцхан үрсээ гадагшаа эмчилгээнд явахад нь тусалчих юмсан даа. Эл өвчнөөр өвдсөн хүүхдүүд гадагшаа, өндөр хөгжилтэй улс орнуудад л явж эмчлүүлэхээс өөр арга зам үлдээгүй гэнэ лээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш