Сонгууль хаяанд ирсэн энэ өдрүүдэд намууд өөрсдийн намаас нэр дэвшигчдийг ээлж дараалан тодруулсаар байна. Дундговийн АН-аас УИХ-ын сонгуульд Мон-Ураны Б.Наранхүү нэр дэвшихээр болжээ. Түүний энэ сонголт улс төрийн хүрээнд гайхал төрүүлсэн алхам болов. Учир нь тэрээр МАН-ын залуу халаа, намын хамгийн том хандивлагчдын нэг, Шадар сайд М.Энхболдын өсгөн хүмүүжүүлсэн "уяаны нохой", газрын наймаачин гэсэн янз бүрийн гуншинг зүүсээр өнөөг хүрсэн. Сүүлийн үед хийж буй үйлдлүүдээрээ улс төрч, авлигачдын зүрхэнд шар ус төрүүлэх болсон АТГ Улаанбаатар хотын газрын наймааны асуудлыг шалгая гэвэл Мон-Ураны Б.Наранхүү хамгийн түрүүнд дуудагдаж улмаар хоригдох магадлалтай. Наранхүү ганцаар уг наймаанд оролцоогүй нь тодорхой учраас цаанаа байгаа акулуудыг нэрлэх нь гарцаагүйг ард түмэн ерөнхийд нь мэднэ. Харин Б.Наранхүү тууштай дэмжиж байсан МАН-аа орхин АН-аас нэр дэвших болсон нь их учиртай ажээ. Дээр хэлсэнчлэн АТГ түүнийг газрын наймааны асуудлаар аль хэдийн шалгаад эхэлчихэж. Гэтэл шүүх прокурор, АТГ гээд бүх тоглолт АН-ынхны гарт байдаг. Ийнхүү тэрээр АН-тай наймаалцаж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий прокурор Дорлигжав нарын хөлд суун байж ийн улс төрийн сонголтоо хийв бололтой. Харин одоо энэ их мөнгөний хүүдийтэй МАН-аас өрсөлдөх хүн хэн билээ гэдэг асуудал яригдана.
ГОК-ийн захирал асан Х.Наранхүү сийрэгхэн толгойтой нэгэн тул тийм үхлийн тойрог руу сайн дураараа явах нэгэн биш. Төмөр замаар овоглосон УИХ-ын гишүүн Р.Рашийн нэр хүнд угаас Дундговьд тааруухан байгаа. Нийгмийн ардчилал МОХ-ын ерөнхийлөгч, МАН-ын бага хурлын гишүүн Б.Амарсанаа Дундговиос нэр дэвшихээр гүйгээд байгаа ч түүний хувьд Б.Наранхүүгийн зүүн гарын чигчий хуруунд ч хүрэхгүй товарищ гээд хэлчихэд нэг их буруудахгүй биз. Хаанаас ч юм олсон мөнгөө хаа хамаагүй цацдаг, хүүхэн морь хоёроор зүс танигдсан Б.Наранхүү гэж нэг иймэрхүү Их хурлын гишүүнтэй болж магадгүй боллоо доо, бид.
Г.Энхтуяа