logo
УИХ-ын зарим гишүүний нэр дээр дугаарласан хэргүүд

УИХ-ын зарим гишүүний нэр дээр дугаарласан хэргүүд

2012/05/22

Хууль хяналтын байгууллага өнгөрсөн хугацаанд УИХ-ын 76 гишvvнээс 30 орчимд нь ямар нэг хэрэгт холбоотой, оролцоотой гэж хавтаст хэрэг нээн, шалгасан байх юм. Тэднээс “аав”-ынд хэсэг хугацаанд хvмvvжээд гарсан нь ч бий. Тиймээс манай сонин одоогийн парламентын гишvvдээс хэн нь ямар хэрэгт холбогдож, хууль хяналтын байгууллагаар шалгуулав, тухайн хэргийг нь хэрхэн шийдвэрлэсэн, шалгах явц аль шатанд яваа зэрэг мэдээллийг цувралаар хvргэх болно. Үvнээс УИХ-д өөрсдийгөө төлөөлvvлэхээр хэнийг илгээсэн бэ гэсэн асуултад уншигчид маань хариу олно биз ээ.

Х.Наранхvv “Эрдэнэт vйлдвэр”-ээс 2.3 тэрбум төгрөг завшжээ

АТГ-ынхан экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг шалгаснаар хэд хэдэн албан тушаалтанд холбоотой хэрэг “өндөглөсөн”. Үvний нэг нь УИХ-ын гишvvн Х.Наранхvvд холбоотой “Эрдэнэт” vйлдвэрээс мөнгө залилсан хэрэг. АТГ-ынхан тvvнийг “Эрдэнэт” vйлдвэрийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, “Henlon” компанийн захирал Ж.Мягмаржаргалд давуу байдал олгон, уг компанитай өмнө нь байгуулсан гэрээнийхээ vvргийг бvрэн биелvvлээгvй байхад нь ган бөмбөлөг дахин нийлvvлэх гэрээ байгуулж, их хэмжээний мөнгө завшсан хэрэгт буруутган шалгаж байна. Тодруулбал, 2005 онд 5.2 сая ам.долларын өртөгтэй,80-100 мм-ийн хэмжээтэй ган бөмбөлөг, 10.000 тонныг нийлvvлж, дундаас нь 1.3 сая гаруй ам.доллар, 2006 онд 5.4 мянган ам.долларын өртөгтэй 80 мм-ийн хэмжээтэй ган бөмбөлөг мөн 10.000 тонныг нийлvvлж, дундаас нь 439 мянга гаруй ам.доллар буюу нийтдээ 1.7 сая гаруй ам.доллар завших боломж олгож, байгууллагын өмчийг онц их хэмжээгээр vрэгдvvлжээ. Өөрөөр хэлбэл, 2.3 тэрбум төгрөг завшсан аж.
Өнгөрсөн жил УИХ-ын гишvvн Х.Наранхvvд холбоотой мөн л албан тушаал эрх мэдлээ хэтрvvлэн ашиглаж, хууль бус шийдвэр гаргасан хэрэг сөхөгдсөн. Тэрээр 2006 онд “Эрдэнэт” ХХК-ийн ерөнхий захирал байхдаа 611 дугаар тушаал гарган vйлдвэрийн vндсэн хөрөнгөд бvртгэлтэй “Ланд крузер 105” маркийн 00-34 ОРА улсын дугаартай машиныг тус компанийн Монголын талын Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа vр бvтээлтэй сайн ажилласан хэмээн Л.Пvрэвдоржийг /Монголбанкны ерөнхийлөгч/ шагнажээ. Гэвч прокурорын шатанд эл хэргийг өршөөлд хамруулж, хэрэгсэхгvй болгосон юм.

Ц.Батбаярт холбоотой хэргийг тусгаарлав

“Улаан хацарт” хочтой энэ эрхмийг газар наймаалсан хэрэгт холбож, ярих нь олонтаа. Хотын Засаг дарга байхдаа газар өмчлөлтэй холбоотой гаргасан шийдвэр нь тvvнийг ингэж хардахад хvргэдэг. Баянзvрх дvvргийн дөрөвдvгээр хорооны иргэд тvvнийг одоогоос гурван жилийн өмнө АТГ-т өгч, шалгуулсан удаатай. Тухайн vед УИХ-ын гишvvн Ц.Батбаярыг тус хорооны нутаг дахь Хил хамгаалах ерөнхий газрын баруун урд талд байрлалтай иргэдийн чөлөөт цагаа өнгөрvvлдэг стадионыг хятадуудад зарж, авлига авсан гэж матсан. Гэвч гэмт хэргийн бvрэлдэхvvнгvй хэмээн хэрэгсэхгvй болгосон юм.
Харин хамгийн сvvлд тэрээр экс Ерөнхийлөгчид холбоотой хэргийн хамсаатнаар тодроод буй. УИХ-ын гишvvний бvрэн эрхтэй гээд хууль хяналтынхан хэргийг нь тусгаарласан ч, одоохондоо шийдвэрлvvлэхээр яарахгvй байна. Ямартай ч, мөрдөн байцаалтаас оргон зайлчих вий гэсэндээ тvvний хилийн дээс алхах эрхийг нь хязгаарласан байгаа.
УИХ-ын гишvvн Ц.Батбаярыг экс Ерөнхийлөгчийн хөлд чирэгдсэн хэмээн ярих нэгэн байна. АТГ-ынхан Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, тэр vед нийслэлийн Засаг дарга байсан Ц.Батбаяр, НИТХ-ын тэргvvлэгч байсан С.Баярмөнх нартай бvлэглэн төсөл сонгон шалгаруулалтгvйгээр “Өргөө” зочид буудал Нийслэлийн өмчит vйлдвэрийн газрыг татан буулгаж, “Хар дун” компанийн 75 хувийн оролцоотой “Дун Өргөө” компани байгуулан нийслэлийн өмчид 453 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан хэмээн зарласан.
Харин УИХ-ын гишvvн Ц.Батбаяр “Дуудсан цагт нь очиж мэдvvлгээ өгсөн. Гэм буруутай эсэх тухай эцсийн шийдвэрийг зөвхөн шvvх л гаргана” хэмээн ярьж байгаа юм.

УИХ-ын гишvvн О.Чулуунбатын хэргийг тvдгэлзvvлсэн хэвээр…

О.Чулуунбатыг УИХ-ын гишvvн болсны дараа албан тушаал, авлигын хэрэг нь сөхөгдөж, нэг хэсэгтээ л хууль хяналтын байгууллагын vvд сахисан. Хууль хяналтынхан одоо болтол тvvнд холбоотой хэргийг эцэслэн шийдвэрлэж чадаагvй л явна. Чингэлтэй дvvргийн шvvх хэргийг нь хэлэлцэхээр гурван ч удаа товлосон юм. Гэвч УИХ-ын гишvvний бvрэн эрх саад болоод, шийдвэр гаргаж чадаагvй.
Хууль хяналтынхан эхэндээ УИХ-ын гишvvн О.Чулуунбатыг Монголбанкны Вальютын газрын захирал Ц.Одонгуа, АНУ-ын иргэн Жорж Чалмерс нартай бvлэглэн албан тушаалаа хэтрvvлэн ашиглаж, бусдын эд хөрөнгийг завшиж vрэгдvvлсэн гэж буруутгаж байлаа.
Тодруулбал, тэрээр “Стоунлэй Интернэшнл” компанийн захирал АНУ-ын иргэн Жорж Чалмерстэй 2006 онд “40 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хvрээнд 200 сая ам.долларын аккредитив нээх гэрээ байгуулжээ. Гэвч Жорж Чалмерс нэг ч орон сууц бариагvй. О.Чулуунбат Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа албан тушаалаа хэтрvvлэн ашиглаж, тус банкны Валютын газрын захирал Ч.Одонгуатай нийлж 11 тэрбум, Жорж Чалмерстэй хамтран 35 тэрбум төгрөг завшсан хэрэгт холбогдсон юм.
Гэтэл сар, жил өнгөрөх тусам О.Чулуунбатад холбогдох хэрэг бvдгэрч, сvvлдээ тэрээр Жорж Чалмерст залилуулсан хохирогч болж хувирав. Тиймээс Жорж Чалмерст холбогдох хэргийг тусгаарлаж, шалгахаар болсон ч хууль хяналтынхан тvvнийг алдсан билээ. Өөрөөр хэлбэл, тэрээр нутаг руугаа оргон зайлчихсан. Энэ мэтээр УИХ-ын гишvvн О.Чулуунбатад холбогдох хэрэг шийдэгдэлгvй өдийг хvрэв. Хууль хяналтынхан хэзээ нэгэн цагт эл хэргийг шийдвэрлэж, vнэн мөнийг нь тогтооно биз ээ.

Б.Алтанцэцэг
Эх сурвалж: Ардчилал
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш