logo
Н.Энхбаяр хэргээ задална

Н.Энхбаяр хэргээ задална

2012/05/22
Батлан даалтад гараад буй Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярт яллах дүгнэлтийг өчигдөр танилцууллаа. Клиникийн хоёрдугаар нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй түүний эмчилгээнд саад учруулахгүйгээр яллах дүгнэлтийг танилцуулна хэмээн Ерөнхий шүүгч тус эмнэлгийн удирдлагад албан тоот хүргүүлсэн байна.

Түүнтэй хамт "Улаанбаатар таймс" сонины эрхлэгч асан сэтгүүлч До.Чулуунбаатар, "Саятан Мягаа" хочит наймаачин Ж.Мягмаржаргал нарыг шүүх аж. Харин Н.Энхбаярын хэрэгт холбоотой Ц.Батбаяр, Т.Билэгт нарын хэргийг түр тусгаарлаад байгаа юм .

Шүүх бүрэлдэхүүн хэдийн тодорхой болсон бөгөөд Н.Энхбаяр нарт Эрүүгийн хуулийн 150.3, 263.2-т заалтыг үндэслэн яллах гэж буй.
Харин МАХН-ын даргын өмгөөлөгчийн хэлж буйгаар Н.Энхбаяр шүүх хурлын үеэр хэргээ задалж, "Улаанбаатар таймс" сонины хэрэгт Т.Бадамжунай тэргүүтэй улс төрчдийг шалгуулах тухай хүсэлт гаргах юм байна.

Э.Мягмар 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш