Өнгөрсөн 7 хоногт орос, афган болон америкийн тусгай хүчин хамтран хэдэн тонн мансууруулах бодис хурааж, 4 мансууруулах бодисын лабораторийг буулгажээ. Хүчнийхэн 4 лаборатори илрүүлж, 67 хүн баривчилан, 110 сая гаруй долларын өртөгтэй мансууруулах бодис хураасан байна. Ажиллагаа 14 хоног үргэлжилсэн бөгөөд энэ даваа гаригт дууссан юм. Оросын Мансууруулах бодистой тэмцэх газрын дарга Виктор Иванов хэлэхдээ: "Нийтдээ 3 тонн орчим гашиш мансууруулах бодисыг хураан авсан. Үнэнийг хэлэхэд, энэ нь бидний ОХУ-д хураан авдгаас их тоо. Энэ нь энэ төрлийн бодис нийлүүлэгч газруудын төвлөрөл бусад газруудтай харьцуулахад хэдэн арав, магадгүй хэдэн зуу дахин их байгааг харуулж байгаа юм" гэжээ. Иванов АНУ болон НАТО-гийн бодлогыг шүүмжлэн, намуу цэцгийн тариалалтанд илүү анхаарлаа хандуулах хэрэгтэйг хэлсэн юм. Мөн ирэх 6-р сард Перуд болох мансууруулах бодистой тэмцэх дараагийн хуралд хар тамхитай тэмцэх аргаа үндсээр нь өөрчлөх шаардлагатай байгаа талаар хэлэлцэнэ гэж найдаж байгаа гэлээ. Афганистан дэлхийн хар тамхины нийлүүлэлтийн 90 орчим хувийг хийдэг байна. Мөн нэг хүнд ногдох героины хэрэглээгээрээ хамгийн дээгүүрт ордог Орос улсын ДОХ болон героины асуудалд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг юм.
Shuum.mn
Shuum.mn