logo
Төгсөлтийнхөө баяр дээр дотуур хувцастай очжээ

Төгсөлтийнхөө баяр дээр дотуур хувцастай очжээ

2012/05/22
Украины Павлоград хэмээх хотын тавдугаар сургууль хэдхэн цагийн дотор дэлхий даяар нэрээ түгээж, бөөн дуулианы эзэн болоод амжлаа. Энэ сургуулийн төгсөлтийн баяр дээр 17 настай Анастасия Фоменко Dolce&Gabbana-гийн дотуур хувцастай очсон нь интернэтэд тавигдаж, улмаар олон сая хүн үзээд байна. Анастасия багаасаа л загвар мэдрэмжтэй, мода хөөх дуртай охин байж. Тэгээд ч төгсөлтийнхөө баяраар дотуур хувцастай очихоор шийдэхэд эцэг эх нь хориг тавиагүй ажээ. Сонирхолтой нь түүний ээж тэр сургуулийн багш гэнэ. Анастасия энэ үйлдлээрээ хичнээн их шуугиан тарьж болохоо өөрөө ч төсөөлөгүй бололтой. Түүний фэйсбүүк нь элдэв хараал, доромжлолын үгсээр дүүрсэн тул бүсгүй хаягаа устгахаас аргагүйд хүрчээ. Гэхдээ устгахын өмнө “За яахав, тэглээ ч би хэдэн хором ч гэсэн интернэт од болсон шүү” гэж бичээд амжжээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш