logo
Английн гадаад хэргийн сайдын аав нисч буй онгоцон дээр алхжээ

Английн гадаад хэргийн сайдын аав нисч буй онгоцон дээр алхжээ

2012/05/22
Их Британий гадаад хэргийн сайд Уильям Хейгийн аав "NSPCC" хэмээх хүүхэд хамгаалах буяны байгууллагыг сурталчилж, дэмжих зорилгоор нэгэн санаанд оромгүй үзүүлбэрийг үзүүлжээ. Тэрээр нисч буй онгоцны далавчин дээр "алхсан" байна. Өдгөө 83 настай Нигел Хейг шүхрээр онгоцноос үсрэх, хүнд бэрх авиралт хийх зэргээр дамжуулан хүүхдийн буяны байгууллагад зориулж 100.000 гаруй фунт хуримтлуулсан аж.
Хэдийгээр Английн нислэгийг удирдах газар буяны байгууллагад тусгайлан зориулж "wing-walk" буюу нисч буй онгоцны далавчин дээр алхах үзүүлбэрийг хийхийг хориглодог ч Хейг энэ үзүүлбэрээрээ дамжуулан NSPCC байгууллагыг дэмжин сурталчилж, 50.000 фунтын хандив цуглуулах боломжтой гэж үзэж байгаа юм байна.
Тэтгэвэртээ гарсан хөгшин буяны байгууллагад зориулж дахин тэтгэмж цуглуулахаар төлөвлөж байгаа ч ямар сорилт бэрхшээлийг давахаа сонгоогүй байгаа гэнэ.

Өнгөрсөн онд 10.000 фүтийн өндөрт нисч буй онгоцноос шүхрээр үсэрснийхээ дараа Хейг хэлэхдээ "шүхрээр үсрэх надад үнэхээр таалагдлаа, цаг агаар тогтуун байсан учраас би азтай байлаа, би NSPCC байгууллагыг олон жил дэмжсээр ирсэн, би 50.000 гаруй фунтыг цуглуулсандаа баяртай байна" гэжээ.
Уильям Хейгийн аав 2009 онд 978 метрийн өндөртэй Scafell Pike ууланд авирч байжээ. Тэрээр энэ авиралтандаа долоон цаг 30 минут зарцуулсан аж.

Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш