Сербийн ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүн гарчээ. Нийт саналын хуудсын 40 хувийг тоолсны дараах дүнгээр Барууны үзлийг баримталдаг Сербийн Дэвшилтэт Намын тэргүүн Томислав Николич нийт сонгогчдын 50.2 хувийн дэмжлэгийг хүлээж, шинэ ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Харин хуучин ерөнхийлөгч Борис Тадич 46.7 хувийн санал авсан учраас ялагдлаа хүлээн зөвшөөрчээ. Тэрээр Николичд баяр хүргээд, түүнд амжилт хүссэн байна.
Шинээр сонгогдсон ерөнхийлөгч сонгуулийн сурталчилгааныхаа үеэр улсаа Европын Холбооны гишүүн болгоно гэж амлаад байжээ.
Сербид ажилгүйдлийн төвшин 24 хувьд хүрсэн бөгөөд энэ улсын гадаад өр 31.5 тэрбум доллар болсон байна.
Николич нь Хуучин Югославын ерөнхийлөгч Слободан Милошевичийн үед шадар сайдаар ажиллаж байжээ. Харин НАТО Сербид агаараас цохилт өгөх үед буюу 1999 онд тэрээр засгийн газарт ажиллаж байсан байна. Николич ЕХ-нд нэгдсэнээс Оростой холбоотон байхыг илүүд үздэг байсан ч сүүлийн жилүүдэд энэ байр сууриа өөрчилжээ.
Тадичийг ерөнхийлөгчөөр ажиллах үед Серби ЕХ-ны гишүүнээр элсэх асуудал яригдаж байсан. Мөн Боснийн Сербийн дайны гэмт хэрэгт сэжиглэгдсэн хүмүүс болох Радован Каражич болон Ратко Младич нарыг баривчилж, Гаагийн шүүхэд шилжүүлсэн юм.
Э.АМАР