ШШГЕГ-аас МАХН-ын дарга Н.Энхбаярын салаавч гаргаж буй болон гэр бүлийнхэнтэйгээ уулзаж буй дүрсийг хэвлэлээр дамжуулж олон нийтэд үзүүлсэн билээ. Үүнтэй холбогдуулан МАХН байр сууриа илэрхийлжээ.
Тэд “Уг бичлэгт зөвхөн Н.Энхбаяртай холбоотой дүрсүүд урсаад байхаас биш, юунаас болоод яагаад тэгж уурлах болсон гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Тиймээс бүтэн бичлэгээ ард түмэнд цацахыг тус газраас шаардахаар болжээ. Олон хоног өлсгөлөн зарласны улмаас сэтгэл санааны хувьд тогтворгүй, хүнийг тайван байлгадаг микро элементүүдийн дутагдалд орчихсон байсан хүнийг элдвээр доромжилж, өдчихөөд уурлаад эсэргүүцлээ үзүүлэхээр нь зэрэг тэр хэсгийг нь олон нийтэд цацаж, эрх баригчдын захиалгаар сэвтүүлэх ажиллагааг явуулж байна” хэмээн дүгнэж буй бөгөөд ШШГЕГ-аас уг бичлэгийг бүрэн эхээр нь цацахыг шаардсан байна.