logo
Иран Азербайджанаас элчин сайдаа татлаа

Иран Азербайджанаас элчин сайдаа татлаа

2012/05/23
Иран улс Азербайжан улсаас өөрийн элчин Мухаммед Багира Бахрамийг буцаан дууджээ. Энэ тухай азербайжаны ХМХ-үүд дипломат эх сурвалжуудыг иш татан мэдэлжээ. Элчин сайдыг дуудах шалтгаан нь Баку дахь Ираны Элчин сайдын яамны өмнө болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр шашны удирдагчийг доромжилсонтой холбоотой ажээ. Дипломатыг Тегеранд дуудсан нь түүнд зөвлөгөө өгч байгаа гэж таамаглаж байна. Интерфакс мэдээлэхдээ, энэхүү баримт нь албан ёсоор нотлогдоогүй гэж тэмдэглэж байна. Өнгөрсөн долоо хоногт Баку дахь Ираны элчин сайдын яамны өмнө нилээд хэдэн удаа сөрөг хүчнийхний эсэргүүцлийн жагсаал болон нутгийн азербайжан иргэдийн Тегераны азербайжаны эсрэг явуулж байгаа бодлогыг эсрэг тус улсын азербайжан иргэдийн жагсаал болсон юм. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш