Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль УИХ-аас батлагдан гарснаар холбогдох хуулиуд тавдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн.
Үүнтэй холбоотой АТГ-ын чиг үүрэг, үйл ажиллагааг өмнөхөөс нь өргөжүүлж, албан хаагчдынх нь орон тооны дээд хязгаарыг 145-д хүргэн нэмэгдүүлж, үндсэн дөрвөн бүтцийг таван бүтэцтэй болголоо.
Энэ тухай тогтоолын төслийг УИХ-ын чуулганй нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан юм.
Тогтоолын төсөл батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга Д.Дэмбэрэл чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон АТГ-ын удирдлагад хандаж товч үг хэллээ.
Тэрбээр, АТГ-ын орон тоо, зохион байгуулалтын бүтцийг УИХ-ын тогтоолоор шинэчилж байгаа нь авилгаас урьдчилан сэргийлэх, олон нийтийн дунд соён гэгээрүүлэх ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулах боломж олгож байгаа тул хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлаа сайн зохион байгуулаарай. Ялангуяа ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой сургалт, сурталчилгаа, семинарыг чанартай сайн зохион байгуулахад онцгой анхаарахгүй бол олон нийтийн дунд бүх асуудлыг АТГ хамж аваад байгаа мэт сэтгэгдэл төрж, төрийн албан хаагчид айн болгоомжлох байдлаар хүндрэл бэрхшээл гарч байгаа тул энэ ажлыг зөв талаас нь сайтар зохион байгуулах хэрэгтэй.
АТГ бол айлгадаг байгууллага биш гэдгийг ойлгуулж, ач холбогдол багатай, ёс зүйтэй холбоотой зарим асуудлыг байгууллагууд дотооддоо шийддэг байхад анхаарах нь зүйтэй юм. Хуулиар эрх олгосон байгууллага гээд төрийн албан хаагчдыг хөрөнгө орлогын мэдүүлгээр нь айлган сүрдүүлэх байдлаар авилгатай тэмцэх ажлыг зохион байгуулж болохгүй шүү хэмээн захилаа.
Ш.Чимэг
МОНЦАМЭ