Монголын Мэдээ сонинд "Шивээ-Овоод У.Хүрэлсүх, Я.Содбаатар нар эзэн суужээ" гарчигтай МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, Нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн нийт талбайн 80 хувийг хууль бусаар Шинэ-Шивээ ХХК шилжүүлэх замаар хувьдаа завшсан гэсэн нийтлэл гарсан билээ.
Харин У.Хүрэлсүх, Я.Содбаатар нар тэрхүү нийтлэлийг бидний болон Монгол Ардын Намын нэр төрийг гутаах зорилгоор гаргасан зохион байгуулалттай, гүтгэлгийн шинжтэй худал мэдээлэл хэмээн үзэж, нэр төрөө сэргээлгэхээр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд ханджээ.
Сүхбаатар дүүргийн шүүх тэдний гомдлыг хянан үзэхэд, Шивээ-Овоогийн уурхайг хууль бусаар хувьдаа авсан гэх асуудал гүтгэлгийн шинжтэй, худал мэдээлэл болох нь тогтоогдсон бөгөөд "Монголын Мэдээ" сонины газар өөрсдөө үнэнд үл нийцсэн, худал мэдээллийг нягтлан үзэлгүй нийтэлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн учир МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, Нарийн бичгийн дарга Я.Содбаатар нарын нэр төрийг сэргээж, уучлалт гуйсан мэдээллийг өөрийн сонин болон өдөр тутмын "Өнөөдөр", "Өдрийн сонин", "Зууны мэдээ", "Ардын эрх", "Улс төрийн тойм", "Нийгмийн толь", "Үндэсний мэдээ" сонинуудад нийтлүүлж, радио, телевизээр олон нийтэд түгээхийг худал мэдээлэл нийтэлсэн "Монголын Мэдээ" сонины газарт үүрэг болгосон шүүхийн шийдвэр гаргасан байна.
Хариуцагч тал дээрх тогтоолыг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэхийг мөн сануулсан байна.