logo
«Иран улс-олон улсын зургаан зууч» уулзалтын эргэн тойронд...

«Иран улс-олон улсын зургаан зууч» уулзалтын эргэн тойронд...

2012/05/24
Олон улсын зургаан зууч (НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн таван улс ба Германи) Иран улстай цөмийн хөтөлбөрий нь асуудлаархи хэлэлцээг Багдадад сэргээв. Эдгээр зургаан зууч улс ураныг 20 хувь хүртэл баяжуулах ажиллагаагаа зогсооход Тегераныг хүргэхийг оролдож байна.

Энэ удаагийн уулзалтын өмнө чухал ахиц дэвшил гарсан. Миний аялалын үр дүн Багдадад хийх ээлжит хэлэлцээнд нааштай нөлөө үзүүлнэ гэж даваа гаригт Тегеранд очоод ирсэн МАГАТЭ-гийн тэргүүн Юкия Амано хэллээ. Түүнээс хойш нэг өдөр өнгөрсний дараа Амано өөдрөг үзэл санааныхаа учир шалтгааныг дурдав. Удахгүй МАГАТЭ ираны цөмийн барилга байгууламжуудыг шалган байцаах болон цөмийн салбарын баримт бичгүүдийг хүртээлтэй болгох хэлэлцээр Иран улстай байгуулна. Тус агентлаг ираны цөмийн хөтөлбөр энх тайван шинж чанартайг батласан баримтуудтай болвол эл асуудлыг хүч хэрэглэх замаар шийдвэрлэх эрсдэл багасах юм.

Аманогийн өөдрег үзэл санаа аялалын нь үеэр АНУ, Ираны хоорондын хоёр талын нууц панзлалыг ахиулсантай холбоотой гэж израилийн эх сурвалж үзэж байна. Амано панзлалын найман зүйл ангийг Ираны шашны удирдагч аятолла Али Хаменеитай уялдуулан зохицуулсан гэж мэдээлжээ. Иран «Фордо» заводыг хаахгүй боловч ураныг 20 хувь хүртэл баяжуулах ажиллагааг зогсоох тухай заажээ. 20 хувар баяжуулсан 110 кг ураныг гадаадад ахин боловсруулж буцаана. Түүнчлэн Иран улс цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх Гэрээнд хавсаргах нэмэлт протоколыг батлана. Энэ баримт бичиг цөмийн барилга байгууламжийг гэнэт шалган байцаах асуудлыг хамрасан байна. АНУ ба МАГАТЭ-гийн бараг мэдэхгүй нууц барилга байгууламжуудыг шалгаж байцаахгүй.

Үүний хариуд АНУ ба ЕХ Ираны эсрэг хоригоо шат шатаар зогсооно. Түүнчлэн ЕХ 7-р сарын нэгнээс тус улсаас нефть авахыг хориглох шийдвэрээ тэр даруй биелүүлэхээс түдгэлзэнэ.

Израилийн мэдээлэл үнэн зөв байвал ураныг баяжуулах ажиллагааг зогсоох нь зургаан зууч улсаас тавьсан гол шаардлага мөн. Одоо энэ шаардлага аяндаа биелэгдэнэ. Мөн «Фордо» заводыг хаахыг шаардахаа болих юм. Олон улсын зургаан зууч улсаас эл асуудлыг 4-р сарын 14-нд Стамбулд хийсэн хэлэлцээний үеэр тавьсан билээ. Тэгвэл Юкия Аманоны аялалын үр дүн олон улсын зургаан зуучийн зорилтын биелэлтийг хөнгөвчлэв. Иран, АНУ хоёр нууцаар тохиролцсон байж магадгүй аж.
«Эдгээр зүйл анги үнэхээр ираны цөмийн хөтөлбөрийн тойрны байдлын зохицуулалтыг урагш ахиулж мэднэ. Амано дипломат ажилтны хувьд нууц тохиролцоог хэлэлцсэн байж болно. АНУ МАГАТЭ-г дамжин ажиллаж, ираны талаас НҮБ-ын байгууллага-Атомын энергийн агентлагтай хамтран ажиллаж байгааг онцлох нь өөртэд нь маш ашигтай» гэж шинжээчид үзэж байна.

Багдадад хийх ээлжит хэлэлцээний үр дун шинжээчдийн таамагнал учир үндэстэй үгүйг нотлон харуулна. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш