Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ардчиллын боловсролын асуудлаарх олон улсын семинарт оролцож байгаа орнуудын төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч хэлэхдээ “Цаг агаар тааламжгүй байгаа ч манай оронд хүрэлцэн ирсэнд баярлалаа. Бидэнд бусдад заагаад байх зүйлгүй ч хуваалцах юм бий. Одоогоос 23 жилийн өмнө Зүүн Европын орнуудтай адил бид ардчилал руу хийсэн хөдөлгөөнд нэгдсэн. Тэр цагаас хойш би энэ хөдөлгөөнд оролцож байна. Ардчилсан Үндсэн хууль боловсруулж батлахад бас оролцсон. 1990 онд парламентын гишүүнээр сонгогдсон. Өөрийгөө товч танилцуулахад ийм байна. Ардчиллын хамтын нийгэмлэгийг даргална гэдэг Монголын хувьд нэр төрийн хэрэг. Дэлхий дахины шинжтэй ардчиллын төлөө энэ хөдөлгөөнд бид хувь нэмрээ оруулахыг хичээж байна. Бид хэд хэдэн санал дэвшүүлээд байгаа. Санаачилга маань ардчиллын боловсролтой холбоотой. Ардчиллын боловсрол гэдэг бол маш чухал зүйл гэж би боддог. Боловсорсон хүмүүс илүү мэдээлэлтэй болно. Өөрсдийнхөө эрхийг хамгаалж чадна. Өөрсдийгөө илэрхийлж чадна. Иргэдийн оролцоо нийгэмд бас их чухал. Бид төрийн бус байгууллагуудын оролцоог их дэмжих ёстой. Нэг анхаарах асуудал бол авлига, хээл хахууль.
Шинээр гарч ирж буй ардчилал бүтэлгүйтэх нь бий. Үүнийг профессор Лари Дайманд судлан бүтэлгүйтсэн ардчиллын 80 хувь нь авлига, хүнд суртлаас болсныг тогтоосон байдаг. Тиймээс бид авлигыг үл тэвчих санаачилга гаргасан. Монгол НҮБ-ын авлигын эсрэг конвенцэд нэгдсэн орсон улс. Би Ерөнхий сайдаар хоёр удаа томилогдож байлаа. Бид авлига бол эрх чөлөөтэй болсон орны гол асуудал гэдгийг сайн мэднэ. Та бүхэн авлигатай тэмцэх ёстой. Би хоёр удаа Ерөнхий сайдын албан тушаалаас огцорсон тул “Парламент намайг дэмждэггүй юм бол ард түмэн та бүхэн намайг дэмжээрэй. Хэрэв Ерөнхийлөгчөөр сонгогдоход та бүхэн дэмжвэл би авлигыг энэ орноос зайлуулахын төлөө ажиллах болно” гэж амласан. Одоо Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Авлига манай оронд үнэхээр том асуудал болоод байгаа юм. Манай орон парламентын засаглалтай. Тиймээс Ерөнхийлөгч хууль эрхзүйн асуудалд илүү анхаардаг. Эрх зүйн шинэчлэл бол нэн чухал асуудал. Эрх зүйн шинэтгэл хийхээр би 16 бие даасан хуулийн төсөл санаачилсан. Зургааг нь парламент батлаад байна. Хүний толгой дахийг өөрчлөх хэцүү. Хэрэв бид эрх зүйн шинэтгэл хийхгүй бол, бүтцээ өөрчлөхгүй бол, хүний эрхийг хамгаалахад хэцүү байх болно. Бид энэ чиглэлээр чадах бүхнээ хийж байна. Тиймээс ч бид та бүхэнтэй хуваалцах юм байгаа юм. Та бүхний семинарын үеэр асуудлыг хэлэлцэж байхдаа ч бид та нараас суралцдаг. Ингээд хүрэлцэн ирсэнд та бүхэнд дахин баярлалаа. Та бүхэн асуух зүйл байвал асуугаарай. Энд чөлөөтэй ярилцаж болно. Хэвлэлийнхэн ч алга” гэв. Төлөөлөгчид семинар нь маш үр дүнтэй болсныг Ерөнхийлөгчид уламжлаад олон сонирхсон асуултдаа хариу авлаа. Уулзалт ажил хэрэгч, халуун дулаан уур амьсгалд болж, Ерөнхийлөгчтэй төлөөлөгчид дурсгалын зураг татуулав.
Ш.АДИМА