ЗХУ-ын Ерөнхийлөгч агсан Михаил Горбачёв нас барсан тухай мэдээлэл нийгмийн сүлжээнүүдээр асар хурдтай тархсан нь дэндүү дэгсдүүлсэн хэрэг байжээ. Горбачёв утсаар ярихдаа "Бүү тоо, намайг энэ мэтээр олон удаа оршуулсан, би амьд мэнд байна" гэжээ. Өөрийнх нь хэлснээр, тэрбээр одоогоор эмчлүүлж байгаа гэнэ. Түүний туслах Владимир Поляковын ярьснаар бол, Горбачёв сүүлийн үед нэн шахуу хөтөлбөртэйгээр гадаадад аялсан тул одоогоор эмнэлгийн тогтмол шинжилгээнд орж байгаа ажээ.
Б.Адъяахүү
МОНЦАМЭ
Б.Адъяахүү
МОНЦАМЭ