ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос цөөн асуултад хариулт авлаа.
-Манайх хууль баталж байгаа ч амьдрал дээр хэрэгжихгүй байдаг нь нууц биш. Хуулийг хэрхэн хэрэгжүүлэх вэ?
-Сонгстаны хууль гэж бий. Тэр нь Эрүүгийн хууль. Таван төрлийн хуулийн аль нэгийг нь өгнө гэсэн заалттай. Шүүх тухайн хүний хэргийн байдлыг хараад торгож болно. Үнэлгээ нь тухайн үеийн нөхцөл байдлаасаа шалтгаална. Хууль хэрэгжих, үгүйг аль өнцгөөс нь харснаас шалтгаална. Эрүүгийн хуулийн дагуу шийтгэгдсэн хүнийг ял өгсөнгүй гээд шүүмжлээд эхэлдэг. Бид их сонин хайчилбарт орчихсон хүмүүс. Соёл иргэншлийнхээ хувьд нүүдэлчний хэв маягаас суурин амьдралын хэв маягт шилжих процесс. Энэ бол 1990 оноос хойш маш эрчимтэй явагдаж байгаа. Тухайлбал, манай Э.Бат-Үүлийн аав чинь нэг дэх үеийн хотын хүн. Харин Э.Бат-Үүл хоёр дахь үеийнх. Би бол нэг дэх үеийн хотын хүн, миний хүүхдүүд хоёр дахь үеийнхэн болж таарч байна. Тэгэхээр нүүдэлчний соёл иргэншил гэдэг тэрийг дагасан, олон жил явж байж байндаа хүрдэг шилжилтийн зурвас үе юм. Германд замын хөдөлгөөний дүрэм гаргасан л бол иргэн хүн түүнийг зөрчинө гэж байхгүй. Манайх мянган сайхан хууль гаргаж өгөөд ч нэмэргүй. Талаар хонь бэлчиж байгаа юм шиг л замын хөдөлгөөний дүрэм зөрчдөг. Цусанд нь шингэсэн ген нь мартагдахгүй гарч ирээд байгаа хэрэг. Бүхэл бүтэн нийгмийн хэв маягийн процесс, амьдралын хэв маягийн хослол, нэг нийгмээс нөгөөд шилжих гэсэн гурван давхар процесс хурдацтай явагдаж байгаа учраас хууль хэрэгждэггүй гэдэг яриа гараад байгаа юм.
-Н.Энхбаярын шүүх хурал маргааш /өнөөдөр/ болох гэж байна. Тантай уулзъя гээд шүүхийн шийдвэрийнхэнтэй янз бүрээр харьцсан байна лээ. Та үүнд ямар хариу өгөх бол?
-Миний оролцож болдоггүй процесс гэж би зөндөө хэлээ биз дээ. Шүүх хурал болох тухай мэдээг би сонин хэвлэлээс уншсан. Түүнээс цаашхыг би хэлж мэдэхгүй.
-Х.Баттулга гишүүн та хоёрын маргааны асуудал шүүх дээр таны эсрэг гарсан байна лээ?
-Би хэзээ ч худал хэлэхгүй. Үнэнийг л ярьсан. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдаад байгаа.
Н.Нягт
Эх сурвалж: "Улаанбаатар таймс"