Арьс, ширээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмжих, Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
Тогтоол батлагдвал арьс ширээр нэмүү өртөг шингэсэн, импортыг орлох, экспортын чиглэлийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байна.
Энэ дагуу арьс ширийг дотооддоо гүйцэд боловсруулах, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгоход зориулж 140 тэрбум, арьс ширээ боловсруулах үйлдвэрт тушаасан махны үйлдвэрийн зээлийн хүүгийн урамшуулалд 20 тэрбум, малчны урамшуулалд 59,5 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 5 жилийн хугацаатай үнэт цаас гаргахаар төлөвлөж байна.
Түүнчлэн хоршооны гишүүн малчин, мал бүхий иргэдийн боловсруулах үйлдвэрт тушаасан бог малын 1 ширхэг арьсанд 3 мянга, бод малын 1 ширхэг ширэнд 15 мянган төгрөгийн урамшуулал олгохоор төсөлд тусгажээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.