logo
Нас барсан албан хаагчийн гэр бүлд тэтгэмж олгоно

Нас барсан албан хаагчийн гэр бүлд тэтгэмж олгоно

2012/05/24
Дорнод аймагт гарсан түймрийг унтрааж байгаад түлэгдэн, эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн ахлах ахлагч Г.Багабишийн ар гэрт тэтгэмж өгөхөөр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Мөн дэд ахлагч А.Болорсүхийн БНСУ-д эмчлүүлэх зардалд зориулан 240 сая 151 мянган төгрөг гаргахаар болсон байна.
Түүнчлэн Дорнод, Сүхбаатар аймагт гарсан хээрийн болон обьектийн түймэрт өртөн орон гэргүй болсон 36 өрхөд улсын нөөцөөс иж бүрэн гэр өгөхөөр шийдвэрлэлээ.
Энэ оны 04 дүгээр сарын 18-24-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул, Гурванзагал, Дашбалбар, Сэргэлэн, Чойбалсан, Чулуунхороот, Халхгол, Хэрлэн сум, Сүхбаатар аймгийн Мөнххаан, Түвшинширээ суманд түймэр гарсан юм. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш