Өчигдөр болсон намын хурал дээрээ ИЗНН-ын дарга Д.Энхбат Их хурлын сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ зарлажээ. Тэрээр улс төрөөс илүү өргөн хүрээний ажил хийх талаараа ч мэдэгдсэн байна. Түүний ингэж нэрээ дэвшүүлэхээс татгалзсныг олон нийт янз бүрээр таамаглаж байна.
Зарим нь түүнийг Датакомоо Бодь группт зарснаас үүдэн хангалттай санхүүгийн эх үүсвэр байхгүй болсноос ингэлээ хэмээн таамаглаж байхад , нэг хэсэг нь Хууль зүйн сайдыг огцруулах асуудал дээр сонгогчдынхоо сэтгэлийг гонсойлгосноос шалтгаалж ахин гарах шаансгүйгээ мэдээд улс төрийн соёл гарган зайгаа тавьж өгч байна гэж дүгнэж байна.
Бас бүр “серьёзный” гэмээр таамгууд ч гарч ирж байна. Мань нөхөр цөмийн хог хаягдалтай холбоотой нууц хуйвалдаанд оролцсон нь илэрч магадгүйг тооцоод улс төрөөс хөндийрч байгаа “соёлтой” эр хэмээх хүмүүс ч байна.
Үргэлжлэлийг...