logo
Украйн улсын иргэн ХААН банкны АТМ-ээс их хэмжээний мөнгө залилжээ

Украйн улсын иргэн ХААН банкны АТМ-ээс их хэмжээний мөнгө залилжээ

2012/05/25

Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн “ХААН” банкны АТМ буюу бэлэн мөнгөний машинаас хуурамч карт ашиглан их хэмжээний бэлэн мөнгө залилжээ. Энэхүү хэргийг Украйн улсын иргэн 33 настай Сергей, 24 настай Юри нар үйлдсэн байна. Тэд бүлэглэж нийт 13 удаагийн үйлдлээр залилангийн хэргийг хийснийг тогтоогоод байгаа аж.Мөн тэд ОХУ-ын Москва хот руу нисэх тасалбар захиалсан байжээ. Дээрх хоёр иргэн ОХУ-аас ирсэн бөгөөд тэднээс 13 ширхэг хуурамч карт, 500 дэвсгэртийн евро 200 ширхэг, 100 ам.доллар гурван ширхэгийг хураан авсан байна. Уг хэргийг УМБГ-т шалгаж байна.

Н.Алтаа

Эх сурвалж: "Нийслэл таймс" сонин

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш