МАХН-ын дарга Н.Энхбаяр, Д.Дуламсүрэн, Ж.Мягмаржаргал, До.Чулуунбаатар нарт холбогдох шүүх хурал өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 10.00 цагт болсон юм. Шүүх хуралд Н.Энхбаяр, Д.Дуламсүрэн, Ж.Мягмаржаргал, До.Чулуунбаатар нарын өмгөөлөгч Б.Ганбаатар, Л.Шинэн, Л.Өлзийхүү, Г.Оюунцэцэг, К.Бауржан нар ирсэн. Харин улсын яллагчаар Ё.Сагсай, Г.Мөнхбаатар даргалагч шүүгчээр С.Соёмбо-Эрдэнэ, М.Алдар, С.Оюунчимэг нар оролцсон юм. Шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгч, улсын яллагч, хохирогчийн төлөөллийн хүсэлтийг сонслоо. Шүүх хурлын үеэр шүүгдэгч Н.Энхбая-рын хууль ёсны өмгөөлөгч болох Г.Ганбаатар үйлчүүлэгчийнхээ хавтаст хэргийг түр хугацаагаар түдгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг уламжилсан.
Харин улсын яллагч Ё.Сагсай, Г.Мөнхбаатарнар “Н.Энхбаярт холбогдох хэргийг шүүх хугацааг хойшлуулж өгөх’’-ийг хүсэв. Түүнчлэн До.Чулуунбаатарын өмгөөлөгч К.Бауржан УИХ-ын гишүүн Х.Наранхүү болон хохирогчдыг шүүх хуралд гэрчээр оролцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бүрэлдэхүүн улсын яллагч, өмгөөлөгчийн хүсэлтүүдийг хагас цаг хэлэлцсэний эцэст шүүх хурлыг ирэх зургадугаар сарын 4-ний өдөр хүртэл хойшлуулах шийдвэр гаргав. Харин өмгөөлөгч Г.Ганбаатарын гаргасан түтгэлзүүлэх хүсэлтийг хангах боломжгүй гэсэн юм.
-Та үйлчлүүлэгчийнхээ хэргийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан. Энэ нь хэр боломжтой вэ?
-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 247 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй. Түүний биеийн байдлыг шинжээчийн болон эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон тохиолдолд тухайн эрүүгийн шүүх хуралдааныг хэргийг түтгэлзүүлдэг болно гэсэн үндэслэлээр гаргасан. Шүүх бидний гаргасан хүсэлтийг хангах боломжгүй гэлээ. Нэгэнт шүүхээс гарсан тогтоолыг хүндэтгэн үзнэ.
-УИХ-ын гишүүн Х.Наранхүүг гэрчээр оролцуулах хүсэлт гаргалаа. Ямар үндэслэлээр ийм шийдэлд хүрэх болов?
-УИХ-ын гишүүн Х.Наранхүүг шүүх хуралдаанд оролцуулах саналыг шүүгдэгч До.Чулуунбаатарын өмгөөлөгч К.Бауржан гаргасан. Хэрэгт ач холбогдолтой учраас оролцуулах хүсэлт тавьсан байх. Х.Наранхүү гэдэг хүн гэрч гэдэг статусаар орж ирэх боломжгүй. Харин байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчоор явж байгаа юм.
-Дараагийн шүүх хуралд Н.Энхбаяр оролцох ний өдрийг хүртэл эрүүл мэндийн байдал нь сайжирвал оролцох байх.
-Та хавтаст хэрэгтэй нь бүрэн танилцсан уу. Ирэх шүүх хурал хүртэл Н.Энхбаяр хэрэгтэйгээ танилцаж амжих уу?
-Шүүхээс хавтаст хэрэгтэй танилцах үүрэг өгсөн. Ирэх зургадугаар сарын 4-нийг хүртэл танилцажамжина.
Э.Батшугар:
Аавын биеийн байдал нь тааруү хэвээрээ Н.Энхбаярын хүү Э.Батшугараас энэ үеэр тодруулга авлаа.
-Аавын тань биеийн байдал ямар байгаа вэ?
-Биеийн байдал нь нэлээд тааруу хэвээрээ. Одоогоор зүрхний аппарат залгачихсан байгаа.
-Аавыгаа хорих ангид байхад уулзуулаагүй тухай та нэг хэсэгтээ мэдээлсэн ч шүүхийн шийдвэрийнхэн үүнийг үгүйсгэсэн. Энэ тухай бичлэг хийснээ ч олон нийтэд дэлгэсэн. Тиймээс ар гэрийнхэн нь үнэхээр ийм гүтгэлгийн чанартай мэдээлэл хүргэсэн хэмээн олон нийт үзэх болсон. Энэ талаар ямар хариулт хэлэх вэ?
-Би Төв аймгийн хорих анги дээр байх үед нь аавтайгаа уулзаагүй. Харин цагдан хорих 461 дүгээр ангид ирсэн хойно нь уулзсан шүү дээ. Сэтгүүлчдэд энэ талаар долоо хоногийн сүүлээр дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Нэг бүрчлэн мэдээлэл өгөх учраас та бүхэн түр хүлээнэ үү.
•Та ирэх зургадугаар сард болох шүүх хуралд ар гэрийн төлөөлөл болж оролцох уу?
-Шүүх хуралд оролцох эсэхийг одоогоор хэлж мэдэхгүй байна.
•Ер нь аавыгаа хоригдсоноос хойш хэдэн удаа уулзав?
-Одоогоор хэдэн удаа уулзсанаа хэлэх боломжгүй.
Н.Алтанцэцэг
Эх сурвалж: "Нийслэл таймс" сонин