logo
“АС Милан”-ынхан нийслэлийн Тамгын газарт зочиллоо

“АС Милан”-ынхан нийслэлийн Тамгын газарт зочиллоо

2012/05/25
Итали улсын Милан хотын хөлбөмбөгийн “АС Милан” багийн  Франко Барэзи  тэргүүтэй төлөөлөгчдийг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчидийн нарийн бичгийн дарга Ж.Батбаясгалан хүлээн авч уулзлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Засаг дарга Г.Мөнхбаярын санаачилгаар “АС Милан” –ынхан Улаанбаатарынхантай  өнгөрсөн жилээс  эхлэн түншлэж байгаа билээ.Хэдийгээр богинохон хугацаанд энэ харилцаа үргэлжилж байгаа ч дэлхийд алдартай энэ баг,дэлхийн хөлбөмбөгийн од  Франко Барэзигийн Улаанбаатарын залуучууд,хөл бөмбөг сонирхогч ,тамирчдад тавьсан анхаарал,манай дасгалжуулагч,тамирчдад  зориулан хийсэн сургалтууд үр дүнгээ өгч байгааг Ж.Батбаясгалан тэмдэглээд,бидний энэ нөхөрлөл хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэж байна гэсэн юм. Алдарт хөлбөмбөгч,халуун дотно сэтгэлээр хандаж ,хамтран ажиллаж байгаа нийслэлийн удирдлагуудад талархаж байдгаа илэрхийлээд Монгол улсад энэ спортыг хөгжүүлхэд сэтгэлээрээ хандан ажиллах болно гэлээ .
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш