logo
Халуун усыг хязгаарлана

Халуун усыг хязгаарлана

2012/05/25
Нийслэлд энэ сарын 16-наас эхлэн гурван шатлалтайгаар хэрэглээний халуун усыг хязгаарлаж засвар шинэчлэлийн ажлыг эхлүүлсэн юм. Дулааны улиралд гурван удаагийн зогсолт хийж халуун усыг хязгаарлахаар төлөвлөсөн байна. Энэ удаа өмнөх жилүүд шиг 1-2 сараар хязгаарлахгүй  гэдгийг албаныхан хэлсэн юмДулааны улирал дуустал нийт 10 удаагийн зогсолт хийнэ. Эхний хязгаарлалтаар  энэ сарын 16-24 хүртэл Зуун айл, Ногоон нуур, Их тойрог, 6, 7, 12 дугаар хороолол, “Цэцэг” төвөөс “Улаанбаатар” зочид буудал хүртэлх орон сууцны айл өрхийн халуун усыг хязгаарласан. Харин өнөөдрөөс ирэх сарын 4 хүртэл 10 дугаар хороолол, П.Н.Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн ойр орчмын байрны айл өрх, 3-4 дүгээр хорооллын эцсийн буудал, Таван шар, 21 дүгээр хороолол, нэгдүгээр хорооллын айл өрхийн халуун усыг хязгаарлах юм.

***
Тавдугаар сарын 16-23-ны хооронд./4АБмагистраль, Тк-415-ын холбоос/
Бага тойруугийн хэрэглэгчид буюу Цэцэг төвөөс Ус цаг уурын хүрээлэн, Соёл урлагийн их сургуульЧингэлтэй дүүргийн эмнэлэг,Залуучууд зочид буудал,4-р дэлгүүрийн замын урд талын хэрэглэгчид, Хятад ЭСЯ , ШУТИС, Спортын төв ордон, Улаанбаатар зочид буудал орчмын хэрэглэгчид.
Тавдугаар сарын 16-23-ны хооронд. /6БВГДЕЖмагистраль, 621-ын салаа, Мебелийн холбоос, Тк-404-ийн холбоос/
Анчдын нийгэмлэг, Хараа зочид буудал орчмын орон сууц болон тусгай хэрэглэгчид,Гэсэр сүм, ХИД-1,”Тэнгис”кинотеатр, ГХЯ-ны 95 айлын орон сууц, Теди төв, Урт цагаан орчмын хэрэглэгчид, 6-р хорооллын ЦТП-1,2, Засгийн газрын авто бааз, Метро майл орчмын хэрэглэгчид,Хүнсний 4-р дэлгүүр орчмын хэрэглэгчид, 11-р хорооллын ЦТП-1,2-ын хэрэглэгчид, Хөгжим бүжгийн коллеж, Хятадын ЭСЯ, 100-н айл, АНУ-ын ЭСЯ, Сансарын тунель орчмын хэрэглэгчид болон 12-р хорооллын ЦТП-2,3-ийн хэрэглэгчид
Тавдугаар сарын 21ээс  зургадугаар сарын 04-ны хооронд. /8АБВГЕмагистраль, 9ЖЕмагистраль, Алтан тариа, Нефтийнсалаа, 11Имагистраль, Тк-817-оос Тк-756хүртэл/
ТЗ-ын дээд сургууль , БГД-ийн цагдаагийн хэлтэс, УБ палас, Бэгдү ХХК, 10-р хорооллын замын хойд хэсэг, Техник импорт, 3-р эмнэлэг орчмын орон сууцууд, Гэмтлийн эмнэлэг, “Эко констракшн”ХХК-ийн орон сууцны барилгууд, 1-р хороолол ЦТП-1,2,3,4,5, Сүлжээ, Талх чихэр компани, Москва хороолол, 1-р хорооллын ЦТП-6 орчмын хэрэглэгчид, Цахилгаан тээвэр, Сонгинохайрхан дүүргийн тамгын газар, 21-р хороолол, Ар жанар, Ханын материалын орон сууцууд,Толгойтын 5 шар, Алтан тариа, Нефть бааз орчмын орон сууц албан газрууд /ОСНАА-н Ашид Ундрах, Ганга өргөө, Санни Хаус ЦТП-11,Хөх Асар ЦТП-10,Өнөр горхи, Өнөр хотхон , Толгойт инк ХХК-ийн орон сууцны барилгууд /
Тавдугаар сарын 28аас зургадугаар сарын 11-ны хооронд. /5ВГДмагистраль,2БВГДмагистраль,Тк-215-ын салаа,1АБ магистраль, Зайсан, Жигүүр грандын салаа/
Болгарын ЭСЯ, Тэнгэрийн цаг ХХК,Солонгосын ЭСЯ,21-р сургууль, 13-р хорооллын ЦТП-1,2, СЭЗДС, ХХААХҮЯ, Баянзүрх хүнсний зах, 12-р хороолол ЦТП-1, 2-р эмнэлэг, Английн ЭСЯ, “Хаан палас” зочид буудал, Жуковын музей, Цэргийн музей, ХЦУГазар орчмын  15-р хорооллын орон сууцууд /ЦТП-6,7/ , Энхүүд ХХК,  Монгол шуудан транс,БЗД-ийн эмнэлэг,ШУАкадемын хотхон  орчмын хэрэглэгчид, Эко констракшн ХХК-ийн “Баянзүрх” хороолол, БХЯ орчмын орон сууц, албан газрууд 
/ ОСНАА-н ГМ компани,Хаусинг сервис, Сансар Өргөө  компанийн орон сууцууд /
Зургадугаар сарын 11-25–ны хооронд. /10АБВГДмагистраль, БӨҮР,БҮК-400-ийн шугам, магистраль, СОТ-3-ийн салаа/
Баруун өмнөд үйлдвэрийн районы бүх хэрэглэгчид, Цэцгийн хүлэмжүүд,  БУК-2 , Байгууламж , Хэт бүрд, Улаанбаатар менежмент , Фада ХХК, Говь-2 үйлдвэрНийслэл өргөө, Хөсөг компани, ЧММ ХХК, БХТН-ийн авто сургууль, ЦЭХБУ трест, Витафит ундааны үйлдвэр, Комит компани, МSM ХХК, Хасу Мегаватт ХХК, Хан –Уул дүүргийн  үйлдвэр албан газрууд,
Хуучнаар СОТ-3 буюу Зарубежстрой,Вагнер Ази,Говь-1, Материал импекс,Төмөр замын вокзал, Вербист халамжийн төв, Соёмбо клуб, Баянгол дүүргийн тамгын газар, цагдаа, УБТЗ-ын эмнэлэг орчмын  орон сууц , албан газрууд ,
/ Орон сууцны СИМС компани , Ганга өргөө компанийн ЦТП-6 , УБТЗ-ын барилга 
орон сууцны 2-р ангийн орон сууцнууд /
Зургадугаар сарын  29өөс долдугаарсарын 09-ны хооронд. /3АБВГДмагистраль,305-ын салаа, Эмийн заводын салаа,5АБ,Эмийн завод, 3/6-ын холбоос, ТЭЦ-1ын перемычка, 5АБ магистраль/
Сэргэлт, Хайрхан, Автобус- 1 , Атар өргөө, Дулааны сүлжээ ХК, Хараагүйчүүдын үйлдвэр, 19-р хороололын орон сууцууд , ЦШСГазар, Хан –Уул дүүргийн тамгийн газар, Гутал , Таван-Эрдэнэ , Монгол гар хивс, АПУ ХХК  болон Хан Уул дүүргийн үйлдвэр албан газрууд,  УИД, ОХУ-ын ЭСЯам, Нийслэл даатгал орчмын болон 40, 50 мянгатын бүх орон сууцууд,  МҮЭ-ийн соёлын төв ордон, Голомт хотхон,Өгөөж чихэр боов, Хүмүүн эмнэлэг, 5-р хороолол, Эмийн завод, Сарора зочид буудлын  орчмын орон сууц албан газрууд
/ ОСНАА-н Санкомфорт, Эма энд би ХХКомпаниудын орон сууцууд/
Долдугаар сарын 16-30-ны хооронд. /магистраль, 7БВГДКмагистраль, магистраль, Тк-742-оос Тк-756хүртэл/
УБТЗ-ын удирдах газар, Ган зам зочид буудалТЗ-ын хороололын орон сууцнууд, 3,4-р хорооллын Хөх асар Санни хаус ХХК-ийнбүх орон сууцнууд, Гандан хийд, Цагаан өргөө зочид буудал, Эх нялхас, МҮРТХЭГазар орчмын орон сууц албан газрууд 
/ ОСНАА-н СИМС, Ганга өргөө, Хөх Асар, Санни Хаус, Батбаян ХХКомпаниудын 
орон сууцнууд
Долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 10-ны хооронд. /11ЕЖ магистраль, ШУТСО салаа, ТЗ-ын зүтгүүрийн Депогийн салаа, магистраль, 1ВГД магистраль/
Төмөр замын зүтгүүрийн депо, 31-р сургууль, Монгол шаазан орчмын хэрэглэгчид, Төв шуудан, Хөрөнгийн бирж, МУЗГазрын ордон,Төв номын сан, ГХЯ, Зориг сан, МУБИС, Ионсей эмнэлэг, ШУСТОрдон, Туушин ХХК-ийн зочид буудал, Усан бассейн, Чингэс зочид буудал.
Наймдугаарсарын 06 20-ны хооронд. /11АБВГД магистраль/
Булган хошуу, Авзагын орон сууц, Голден парк хороолол,Комплекс импорт ХХК, Урьхан санаа ХХК, Эрин интернейшнл ХХК , Барс-2, Өнөр хотхон хороолол,10-р хорооллын замын урд хэсгийн орон сууцууд
/ОСНАА-н  Ашид Ундрах, Симс,Өнөр хотхон ХХК-ны орон сууцууд/
Наймдугаарсарын 16-25-ны хооронд. /9АБВГДмагистраль,Цэвэрлэх,Карьерын салаа,13-р магистраль Нисэх/
Нисэхийн орон сууцны барилгууд,“Чингис хаан” онгоцны буудал,Бөөний худалдаа ХК, 10-н буудал Толгойтын районы орон сууцууд, Цэвэрлэх байгууламж, Цэргийн хотхон , Автобус – 2 , Дэвшил трейд ХХК, Зэвсэгт хүчний 013-р ангиУлаанбаатар импекс ХХК, Нефть бааз орчмын хэрэглэгчид , /Толгойт – Инк компанийн орон сууцууд
Наймдугаар сарын 23-31–ны хооронд. /12АБВГДмагистраль, Их тэнгэрийн салаа, Академи, 16хорооллын ЦТП-8-ын салаа/
Улаанбаатар рашаан сувилал, Орчлон хороолол, УБ таун, Коко кола үйлдвэр, Богдын музей, Оргил рашаан сувилал орчмын хэрэглэгчид, Суруга хороолол, 120 мянгат, Эрэлийн ЦТП, “Шинэ төгөл хотхон, Жигүүр гранд зочид буудал,Жаргалан хотхон, Их тэнгэр цогцолбор, Маршал таун, Баянмонгол хороолол, 13-р хорооллын урд хэсэг / ЦТП-3, 4 / , Хавдар, Халдвартын эмнэлгүүд, Жуковын музей, Цэргийн музей, ХЦУГазар орчмын  15-р хорооллын орон сууцууд /ЦТП-8/ , Энхүүд ХХК,  Монгол шуудан транс, Наран туул зах, Ахмадын хороолол, Алтан тэвш хороолол, Баян констракшн ХХК-ийн орон сууцны барилгууд,16-р хороолол, ЦИС орчмын орон сууц албан газрууд 
/ ОСНАА-н Хайрхан Уул,ГМ компаниЭцэг эх хүү компанийн орон сууцууд /
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш