Хэрцгий аллагын золиос болсон Ш.Аптантуяагийн хэргийн бодит үнэн одоо болтол илчлэгдээгүй байна. Гэмт этгээдийг тодруулахаар гурван жил орчим шүүх, мөрдөх ажиллагаа явагдсан ч эцсийн эцэст захиалга өгсөн эзэд нь бүгд цагаадсан.
Тус хэргийг шударгаар шийдвэрлүүлэх нэрийдлээр Малайзын сөрөг хүчин сонгуульд үнэмлэхүй суудал авсан. Гэсэн ч мөн л шийдэгдээгүй. Малайзын сөрөг хүчин байтугай энэ талаар хэвлэлд бичих, иргэд хоорондоо ярихгүй байхыг Нажиб Разак ард түмэндээ сануулсан удаатай.
Талийгаачийн эцэг С.Шаарийбуу "Миний охин Малайзын нутагт Малайзуудын гарт амиа алдсан. Гэвч Малайзын тал энэ хэргийн төлөө ганц удаа ч уучлал гуйгаагүй" хэмээн ярьж байсан.
Куала Лумпурын гэмт хэргийн мөрдөн байцаах газраас Ш.Алтантуяагийн хэргийн талаар чимээгүй байна. Түүнтэй холбоотой бүх баримт, нотолгоонуудыг нуун дарагдуулсаар байгаа юм гэдгийг Малайзакини сайтаас мэдээлжээ.
Харин энэ хэргийг Францын шүүх дахин сөхөж магадгүй гэх мэдээ Францын хэвлэлээр саяхан цацагдсан. SUARAM буюу "Малайзын ард түмний дуу хоолой" хэмээх хүний эрхийг хамгаалах байгууллага Малайзын Засгийн газарт хоёр "Scorpene", нэг "Agosta" шумбагч хөлөг худалдсан Францын цэргийн шумбагч хөлөг онгоц үйлдвэрлэгч DCNS, Франц-Испанийн хамтарсан "Армарис" нарын хооронд байгуулсан гэрээтэй холбоотой хэргийг дахин шалгахыг Францын шүүхээс хүсчээ. Гэвч Францын прокурорууд энэ хэрэгтэй холбоотой мөрдлөг явуулж байна гэхээс өөр мэдээлэл алга.
Харин энэ хэргийг гардан гүйцэтгэсэн гэж тус улсын ахлах байцаагч Азилах Хадри, цагдаагийн офицер Сирүл Азхар Умар нарыг буруутнаар татсан. Тэднийг 2009 онд тус улсын Шах Аламын дээд шүүхээс Монголын иргэн Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн гэж шийдвэр гаргаж, ял оноож байсан юм. Гэтэл цагдаагийн офицер Сирул Азхар Умарыг давж заалдах шатны шүүхэд хандахыг зөвшөөрч, наймдугаар сарын 27-28-ны өдрүүдэд болох тов гарчээ.
Энэ мэтчилэн дээрх хэрэгтэй холбоотой хүмүүс цагаадсаар. Харин хүн амины гэмт хэргийн баримтууд дарагдсаар байгаа юм. Тухайлбал, талийгаачийн Малайзад ирж очсон тэмдэглэл баримт алга болсон. Үүнтэй холбоотой баримтуудыг хэн ямар зорилгоор устгасан нь одоог болтол тодорхойгүй хэвээр.
Мөн С4 дэлбэлэгч бодисыг цэрэг дайны үед зайлшгүй тохиолдолд хэрэглэдэг байтал түүний аллагад ашигласан байсан. Мөрдөн байцаалтын үеэр Ерөнхий сайдаас Разак Багиндаад илгээсэн захидлыг шалгаагүй. Гэрчийн мэдүүлэг авахдаа хүртэл энэ талаар яагаад асуугаагүй вэ гэдэг нь нууц хэвээр. Яагаад Засгийн газраас энэ хэргийг Малайзчууд асууж чадахгүй байна. Энэ бол зөвхөн манай орны асуудал биш. Үндэстэн дамнасан хэрэг гэдгийг хэн ч мэдэж байгаа шүү дээ.
Э.Цолмон
Эх сурвалж: Нийгмийн толь