Ногоогоо услах худгийн нүх ухаж байгаад би гэдэг аз байхад ёоз цохисон азтай золиг алтны судал олж, баярласандаа золтой л зүрхээ зогсоосонгүй. Шар өнгөөр шижиртэн туяарах алтны ширхэгүүд нар туссан тусаагүй шаргалтан гялалзаж, намайг ав даа, би гоё шүү гэх шиг хоёр нүдийг минь гэрэлтүүлнэ. Тэрхэн хоромд би хоёр хөл дээрээ тэнцэж ядан салганаж, чичирсэн дуугаар салж унах дөхсөн “Соната” машиныхаа тусламжтай хувинтай шороо олсоор татах эхнэрээ дуудлаа.
-Яасан бэ? Хүний араг яс олов уу? гэж эхнэрийн айсан дуу тэртээ дээрээс дуулдав.
-Биш ээ биш...
-Тэгээд юу юм бэ? Диназоврын яс уу? гэж тэр тонгойн хашгирна.
-Үгүй дээ, нөгөө нэг гялалзсан юм... чиний хоёр чихэнд зүүдэг... юу билээ дээ...Алт олсондоо сандарсан би алтны нэрийг мартчихав.
-Ээмэг олсон юмуу?
-Ээмэг ч яг биш юм аа... Ээмэг хийдэг ховор элемент...
-Уран уу?
-Битгий чи тэнэгтээд бай л даа... Хэзээ чи уранаар ээмэг хийхийг харсан юм бэ? Нөгөө нэг шар юмыг чинь юу гэдэг билээ дээ?...
-Гууль уу? Эхнэр бүр хадуураад явчихлаа. Түүнийг дагаад би сандарч тэвдэхдээ нэрий нь бүр санахаа болив.
-Чиний ээмэгийг юу гэдэг билээ?
-Ээмэг...
-Биш дээ. Чи чинь надаас дор эргүү юмуу?
-Чамаас дор эргүү болоод чам шиг тэнэгтэй суусан байхгүй юу
-Эргүү тэнэгээ боль л доо. Чи бид хоёр баян болох гээд байна. Чиний ээмгийг юугаар хийснийг хэлээд өгөөч
-Маниад ш тээ...
-Үгүй ээ үгүй, маниадны хольцонд юу ордог билээ? Чи надаас илүү мэднэ дээ.
-Зэс
-Өөр?
-Өө,тийм алт ордог байх шүү
-Байх шүү гээд байх юмгүй. Тэр шар юмыг юу гэнээ?
-Аалт...
-Аа, тийм аалт. Санах ой минь буцаж ирэв. Юуны аалт гэж алт байхгүй юү.
-Хонгор минь чи намайг эргүү гэж дахиж дуудахаа болих уу?
-Яалаа гэж тэр үү? Чамд баян болох шаанс байдаг билүү?
-За, тэгвэл эргүү минь сонсож бай. Өнөөдрөөс эхлээд чи намайг “Шах” гэж дуудаж бай
-Балиар хог вэ? “Шаах” байхдаа яадгий?
-Арабын шах гэж чи мэдэх үү? Тэрнийг хэлээд байна
-Худгийн нүх ухаж байгаа чам шиг шороо царайлсан юмыг уу?
-Яах вэ, чи одоохондоо миний хэн болохыг мэдэхгүй байна. Маргаашнаас чи миний шивэгчин болноо
Би буруу юм хэлснээ ухаарах завдал өгөлгүй эхнэр надад шийтгэлийн үг хэлэв.
-Юу юу гэнээ? Шалдан банди чинь. Би олсоо дээш нь хураах уу? Чи наанаа долоон хоног хоосон хэвтэж чадах уу?
Тиймээ, манай “галзуу” уур нь хүрвэл яаж ч мэдэх зөрүүд амьтан. Өчигдөр би хувингаар дүүрэн шороо дээш нь өгөхдөө “ Миний хонгор битгий айгаарай. Наад дотор чинь хүний хохимой толгой байгаа шүү. Сэжиглэхгүй хаячихаарай” гэж “тоглосон” чинь юу болсон гэж сананаа. Тэр чигээрээ алга болчихсон. Шөнө болж, одод түглээ. Байдаггүй... Тэгж тэгж өглөөгүүр зуслангийн манаач өвгөнийг дагуулж ирээд “Ах аа, би айгаад байна. Та хүний хохимой толгойтой энэ шороог зайлаад өгөөч” гэж гуйлаа. Өвгөн маань мэгзэм уншин нөгөө хувинтай шороог асгасанаа “ Юу ч л байхгүй байна шүү дээ. Настай хүнээр тоглоод... Яасан ичих нүүрээ барсан хүүхэд вэ” гээд эхнэрийг минь хөөгөөд алга болчихов... Үдийн үед тэр дээр эхнэрийн минь дуу гарлаа.
-Өлсөж байна уу? Худалч аа.
-Үүрээр орсон борооны ус уугаад цатгалан л байна...
-Хөөрхий дөө хөөрхий. Усанд норсон хулгана шиг чичрээд сууж байгаа нь яасан өрөвдөлтэй юм бэ?
Хүний хань гэсэндээ дагжин чичрэх намайг хараад лаа шиг “уярч” байнаа. Гэхдээ тэр надаас хариугаа авахын тулд намайг энэ нүхнээс гаргаж хооллож ундлах нь лөөлөө дөө...
-Хоол идмээр байна уу?
-Идмээр л байна. Чи даанч “тоглоом” даахгүй юм даа.
-Цуйван хийх гэсэн чинь мах байдаггүй.
-Уржигдар би хонины өрөөл мах авсан даа...
-Урд шөнө муур амбаараас аваад явчихаж.
-Тэр муу муурыг буудаж алах юм сан.
-Би ч барьдагаа барьсан л даа.
-Тэгээд яасан?
-Яах юу байх вэ. Алаад махаар нь чамд хэдэн өдөр нүх ухсан ядарч байгаа бол уу гэж бодоод хар шөл хийчихлээ.
-Чи өөрөө амсав уу?
-Хоёр аягыг уусан. Хамаг хөлс гоожоод сайхан байлаа шүү.
Чингээд эхнэр минь машинаа асааж, олсны үзүүрт хувин дээр суусан намайг татаж гаргалаа. Юуных нь муурын шөл байх вэ. Хонины махан гурилтай шөл. Надаар л дамшиглаж байсан байхгүй юү. Хэдэн цаг амраад, хуурай хувцас өмсөж, дахин би нүх рүүгээ орлоо. Хувинтай шороогоо дааж ядан татах эхнэрээ хөгжөөх санаатай дахин “тогломоор” санагдсан ч зөрүүд нь хөдлөөд дахин нүхэнд хонохоосоо эмээнэ. Гэвч тэссэнгүй.
-Шар шар жижигхэн чулуунууд зөндөө байна. Миний хонгор алт байна уу сайн шалгаарай гэтэл
-Чи муу өмдөө чирсэн мөрөөдөгч мөрөөдөж л чадна даа. Чамайг би шар будааны чинээ алт олбол чиний хоёрдугаар эхнэр болно шүү гэж намайг явуулна... Хүссэн юм хүзүүгээр гэж алтны бүхэл бүтэн судал олдог байна шүү. Баярлаж бантсандаа нэрий нь мартчихаад Татаатунгаа болж, хичнээн зовов оо...
-Тоглоогүй биз дээ гээд эхнэр толгойгоо нүх рүү тонгойж асуув.
-Ёстой үгүй. Хэрэв худлаа хэлсэн бол дээр асгасан шороогоор буцаад чи намайг булчих
Намайг чингэж хэлж дуусаагүй байтал нэг том шуудай бариад эхнэр нүх рүү харайгаад ороод ирэв. Над дээр буусан тулдаа тэр бэртсэнгүй эсэн мэнд газардав. Харин миний мөр халуун тоосго дарсан мэт халуу оргин өвдөв.
-Ёо ёо, хүн аллаа ш тээ...
-Юун маягтай юм бэ? Хаа байна тэр алтны судал?
-Энэ...
Эхнэр шаргалтан шижиртэх алтны судлыг хурууныхаа өндгөөр хүүхдийн зулайд хүрэх мэт зөөлөн илж үзсэнээ,
-Мангар минь энэ чинь алт биш байна гэдгийн.
-Тэгээд юу юм бэ?
-Зэс... Заамар л лав биш дэг ээ. Чи бид хоёр “Оюунтолгой”-той боллоо доо
-Тэгэхдээ энэ чинь валют.
Эхнэр бид хоёр зэсийн орд нээсэн ч баярласангүй. Харин энийг хэнд ч хэлэхгүй чимээгүй “даръя” гэж шийдэв. Хэрэв хэн нэгэн эрх мэдэлтэн нь мэдчихвэл хүний хоол болохоос бидний “хоол” болохгүй гэж санал нийлэв. Өнхөрч ойчин олсноос зүүгдэн мацсаны эцэст би нэг юм нүхний дээр гарав. Дараа нь эхнэрээ татлаа... Буцаагаад хоёулаа шороогоо хийж ухсан нүхээ бөглөв. Зуслангийн модон байшиндаа ороход хоёр хүүхэд маань жигд амьсгалан намуухан инээмсэглэн унтаж байлаа. Ирээдүйн “эздийг” сэрээхгүйн тулд бид хоёр зөөлөн гишгилсээр орондоо оров.
Даваажавын Эрдэнэмөнх