logo
Элсэгчид хариултын хуудсыг бөглөхдөө хар өнгийн үзгэн бал хэрэглээрэй

Элсэгчид хариултын хуудсыг бөглөхдөө хар өнгийн үзгэн бал хэрэглээрэй

2012/05/25
Элсэлтийн ерөнхий шапгапт (ЭЕШ) эхлэхэд 14 хоног үлдлээ. Энэ өдрүүдэд элсэгчид шалгалтдаа бэлдээд завгүй яваа. Тэдэнд туслах үүднээс доорх мэдээллийг бэлтгэлээ. Өнөө жилийн шалгуулагчид өмнөх оны төгсөгчдийн адил монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газарзүй, Монгол Улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс сонгон шалгуулна. ЭЕШ-ын сэдэв даалгаврууд ЕБС-иудад заасан хичээлүүдийн стандартын агуулга, танин мэдэхүйн түвшинд тохирсон шалгуулагчийн мэдлэг, сурах ерөнхий чадварыг шалгахаар боловсруулагддаг байна. Боловсролын үнэлгээний төвийнхний хэлж буйгаар ЭЕШ авах явцын бодит чанар, ил тод байдлыг хангах зорилгоор шалгалтын байранд хяналтын дуран суурилуулах гэнэ. Аймаг, нийслэл (сум, дүүрэг)-ийн ЭЕШ-ын байранд Боловсролын үнэлгээний төвөөс томилсон ЭЕШ-ыг зохион байгуулах комисс ажиллах юм байна. Уг комисс нь БҮТ-ийн захирлын баталсан удирдамж, зааврын дагуу тухайн обьектод шалгал-тын үйл ажиллагаагаа зохион байгуулж явуулахаар болжээ.


Элсэлтийн ерөнхий шалгалтын эргэн тойронд Боловсролын үнэлгээний төвийн хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Ч. Отгонцэцэгээс тодрууллаа.

-Энэ жилийн хувьд гадаадын улс орнуудад сурдаг хэрнээ Монголд ирж шалгуулах элсэгчид нэлээдгүй байгаа гэсэн. Тэдний хувьд ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ?

-Гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэн сурагчид БСШУЯ-аар баталгаажуулсан ерөнхий шалгалт өгөхийг зөвшөөрсөн бичгээ авч шалгалтандорно.

-Шалгалт өгөхөөр бүртгүүлсэн ч тодорхой шалтгааны улмаас ирээгүй бүртгүүлэгсдэд хураамжыг нь буцааж олгох тухай яригдаад байгаа. Энэ нь хэр бодитой мэдээлэл вэ?

-ЭЕШ-ын бүртгэлийн хугацаанд бүртгэлээ цуцлах тохиолдолд шалгалтын хураамжийн 50 хувийг эргүүлэн олгодог. Тэрнээс бүртгэл дууссаны дараа ямар нэгэн шалтгаанаар шалгалтад ороогүй тохиолдолд шалгалтын хураамжийг эргүүлэн олгохгүй. Мөн бусдад шилжүүлэн тооцохгүй болно.

-Их, дээд сургуульд шинээр элсэгчдийн хувьд аль шалгалтын төв дээр очиж шалгалт өгөх нь тодорхой болсон уу?

-Энэ онд төгссөн шалгуулагч төгсч буй сургуулийнхаа харьяалагдах ЭЕШ-ын байранд шалгалт өгнө. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчид шалгалт өгөх харъяа газраа өөрөө сонгож бүртгүүлсэн байгаа. Энэ онд ЕБС төгсч буй шалгуулагчид шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан шар өнгийн хуудсыг зургадугаар сарын 2-6-ны хооронд тухайн харьяаны Боловсрол, соёлын газраар дамжуулан хүлээн авна. Улаанбаатар хотын өмнөх оны шалгуулагчид суудпын хуваа-риа ЭМШУИС-ийн 139 тоотод байрлах Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнээс зургадугаар сарын 2-ноос 6-ны хооронд авна. Харин хөдөө орон нутгийн өмнөх оны шалгуулагчид суудлын хуваариа өөрийн аймгийн Боловсрол соёлын газар болон ЭЕШ-ын зөвлөгөө мэдээллийн ажилтнаас хүлээн авах учиртай.

-Шалгалтын өдрөө ямар бичиг баримтаа авч очих ёстой вэ?

-Шалгалтад орохдоо шалгуулагчид дараах материалуудыг бүрдүүлсэн байна. Үүнд:

1 .Бүртгэлийн хуудас /баталгаажуулсан байх/

2.Суудлын хуваарь

3.Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг

4.Иргэний үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг. Иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2012 оны зургадугаар сарын 1-ээсхойш 16 насанд хүрэх шалгуулагчид сурч буй сургуулийн захирлын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн гурван сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ. Нөгөөтэйгүүр их, дээд сургуульд шинээр элсэгчид шалгалтын байранд шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө ирсэн байх шаардлагатай. Мөн шапгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө орж, суудлаа эзэлсэн байх хэрэгтэйг сануулъя. Дурдсан хугацаанаас хожимдсон хүнийг шалгалтад оруулахгүй. Энд нэг зүйлийг сануулахад, шалгалтын анги танхимд гар утас, тооны машин, таблиц, томъёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер МРЗ, МР4, дуу хураагуур болон бусдад саад болох, хууран мэхлэх ямарваа нэгэн зүйлийг авч орохыг хориглоно.

-Шалгалт авах цаг хугацааны хувьд өерчлөлт орсон уу?

-ЭЕШ-ын математик, физик, химийн хичээлийн даалгаврыг гүйцэтгэх хугацаа 100 минут үргэлжилнэ. Харин монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн даалгаврыг гүйцэтгэх хугацаа 80 минут байна. Шалгуулагчид хариултын хуудсыг санамжийн дагуу хар эсвэл цэнхэр өнгийн үзгэн болон тосон балаар тод засваргүй бөглөх хэрэгтэйг дурдах хэрэгтэй байх. Хэрэв тухайн шалгуулагч биеийн эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар шалгалтын анги, танхимаас гарсан бол шалгуулагчийн гарах хүртлээ хийсэн даалгаврыг дүгнэж зохих оноог өгөх юм.

-Шалгуулагчид хариултын хуудасны баганан кодыг хэрхэн наах талаар бишгүй л алдаа гаргадаг. Энэ талаар зөвлөхгүй юу?

-Шалгалтын хугацаа дуусмагц шалгуулагч хос баганан кодыг тасархай шугамын дагуу хуваан нэг хэсгийг “гэрээний хуудас” дээр, нөгөө хэсгийг хариултын хуудасны “баганан код наах хэсэг”-т наана. ЭЕШ-ын зохион байгуулах комиссын гишүүд хариултын хуудас, гэрээний хуудсыг шалгуулагчдын өмнө тусгайлан бэлтгэсэн дугтуйнд хийж битүүмжлэн авдаг.

-Ингэхэд шалгалтын хариу хэдий хугацаанд гарах вэ?

-Бүх шалгуулагчдын гэрээний хуудас, хариултын хуудсыг Боловсролын үнэлгээний төв дээр төвлөрүүлэн, шалгагч машинаар засч, дүн, оноог гаргадаг. Харин шалгалтын даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт явагдаж дууссан өдрөөс хойш долоо хоногийн дараа ммү/.еес.тп вэбсайт болон өдөр тутмын сонинд хэвлэн нийтлэхээр тоггсон байгаа. ЭЕШ-ын дүн, оноо, жагсаалтыг 2012 оны долдугаар сарын 1-ний өдрийн 09.00 цагт www.eec.mn веб сайтад байрлуулж, нийтэд мэдээлнэ.

-Тэгвэл нийт шалгуулагчид хэзээнээс их, дээд сургуульд элсэх батламжаа гардах тухай сонирхож буй байх?

-Ирэх долдугаар сарын 1-3-ны өдрүүдэд шалгуулагчдын батламжийг тараана. Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар болон нууц код ашиглан \ллоту.еес.шп вэбсайтаас үзэж болно. Улаанбаатар хотын энэ онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламжийгсурч буй сургуулийн захиргаанаас томилогдсон багш, ажилтнаас хүлээн авах ёстой. Хөдөө орон нутгийн нийт шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламжаа аймгийн Боловсрол, соёлын газрын ЭЕШ-ын зөвлөгөө мэдээллийн ажилтнаас авна.

-Өмнөх оны төгсөгчдийн хувьд батламжаа хэрхэн авах вэ. Уг батламж тодорхой хугацаанд хүчин төгөлдөр байна гэсэн заалт бий юу?

-Улаанбаатар хотын өмнөх онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламжаа БҮТ-ийн заасан газараас хүлээн авна. Шалгуулагчдын мэдээллийг БҮТ электрон сан бүрдүүлэн архивладаг. ЭЕШ-ын батламж харин хөдөө орон нутгийн шалгуулагч БСГ-ын ЭЕШ хариуцсан зөвлөгөө мэдээллийн ажилтанаас хүлээн авна. Батламжхоёр жилийн хугацаанд хүчинтэй. Хэрэв үрэгдүүлсэн тохиолдолд дахин олгодоггүй.

-Хэдий шалгалт дүрэм журмаараа явагдсан ч зарим шалгуулагчдын хувьд өргөдөл, гомдол гаргах асуудал бишгүй л гардаг. Ийм тохиолдолд хаана хандах ёстойг дурдана уу?

-Тийм ээ. Иргэдээс ирсэн ЭЕШ-тай холбоотой өргөдөл, гомдлыг шийдвэрлэх 5-7 хүний бүрэлдэхүүнтэй комисс ажиллах юм. Тухайн шалгуулагч шалгалтын дүн, оноотой санал нийлэхгүй байгаа болон даалгаврын хариулттай холбоотой өргөдлөө бичгээр гаргах эрхтэй. Ингэхдээ шалгалтын дүн, оноо зарлагдсанаас хойш ажлын таван өдөрт багтаан Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-2, Засгийн газрын X байр, Боловсролын үнэлгээний төв гэсэн хаягаар ирүүлнэ үү. Боловсролын үнэлгээний төвийн зүгээс өргөдлийг хуулийн хугацаанд багтаан шийдвэрлэж, хариуг бичгээр өгөх болно. Харин шалгуулагчийн буруутай үйлдлээс шалтгаалсан зөрчилтэй холбоотой өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй. Дээр нь шалтгаанаа тодорхой заагаагүй, буцах хаяггүй өргөдлийг хүлээн авахгүй гэдгийг мэдэгдье.

-Танай төвөөс гаргасан шалгалтын үеэр баримтлах дүрэм, журмыг зөрчсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

-Бүртгүүлэх үеэр бусдын картын мэдээллийг хууль бусаар ашиглан гүйлгээ хийсэн тохиолдолд тухайн шалгуулагчийг шалгалтад оруулахгүй. Заасан хугацаа цаг, минутаас хоцорсон, баталгаажуулалтхийгдээгүй, өөрийн хувийн мэдээлэл, зургийг буруу оруулсан, баганан кодгүй бүртгэлийн хуудсыг хүчингүйд тооцож шалгуулагчийг шалгалтад оруулахгүй гэдгийг хатуу сануулъя. Дээр нь шалгуулагч шалгалтын даалгавар гүйцэтгэхдээ бусдаас дэмжлэг авсан, хориглосон зүйлийг ашигласан, хэн нэгэнд тусласан, хоорондоо ярилцах зэргээр бусдад саад учруулсан тохиолдолд шалгалтын журам зөрчсөнд тооцож, тухайн шалгалтын материалыг хүчингүйд тооцох юм. Мөн шалгалтад өөрийнхөө оронд хүн оруулсан, бичиг баримтыг хуурамчаар үйлдэн хууран мэхлэхийг оролдсон тохиолдолд тухайн шалгуулагчийн бүртгүүлсэн болон өгсөн бүх шалгалтыг хүчингүйд тооцно. Хэрэв ЭЕШ-д бүртгүүлэх, шалгалтад ороход шаардлагатай бичиг баримтыг шалгуулагн хуурамчаар үйлдсэн нь ногтлогдсон тохиолдолд холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх тухай журамд тусгагдсан.


Ч.Оргил
Эх сурвалж: "Нийслэл таймс" сонин 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш