logo
Нэгдүгээр төрөхөд нярайн халдвар гарчээ

Нэгдүгээр төрөхөд нярайн халдвар гарчээ

2012/05/26
Нэгдүгээр төрөх эмнэлэгт нярайн халдвар гарчээ. Өнөөдөр өглөө авсан шинжилгээгээр гурван нярай өвчилсөн нь тогтоогдсон байна. Энэ талаар Нэгдүгээр амаржих газрын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга н.Баясгалангаас тодруулахад, “Нярайн халдвар гэдэг нь “хүйн халдвар”-аас өөр халдвар гэдгийг ялгаж ойлгох хэрэгтэй. Шинжилгээний хариугаар гурван нярайн цуснаас нян илэрсэн. Тэдний хоёр нь төрөөд 18 хонож байгаа ихэр хүүхэд бол нэг нь төрөөд 10 хонож байгаа нярай юм. Арав хоногтой нярайг Эх нялхсын эрүүл мэндийн төв рүү шилжүүлсэн байгаа. Манай эмнэлгийн зүгээс үйл ажиллагаандаа байнга хяналт тавьж, халдвар гаргахгүй байх талаас шаардлагатай бүх арга хэмжээг авч байна” гэв. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш